Танилцуулга
Товч түүх: 1924 онд Ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн 5 дугаар Их хурал, Ардын засгийн 7 дугаар их хурлаас баталсан “Архины онц эрхийг улсын санд авах тухай” шийдвэр харьяат улсад аливаа уух зүйлсыг өөрсдөө дотооддоо боловсруулан үйлвэрлэх онц эрхийг улсын санд олгож Идэш тэжээлийн трестийн Архин завод нэртэйгээр 19 ажилтантайгаар одоогийн АПУ ХК-ийн үндэс суурийг тавьсан билээ. Ийнхүү “Архи завод”, “Архи пивоны завод”, Архи пивоны комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж ирсэн.
БНМАУ-ын Засгийн Газрын Өмч Хувьчлалын Комиссын 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоолоор анх Улаанбаатар хотын Архи пивоны комбинатыг Архи, пиво, ундаа буюу “АПУ“ Хувьцаат компани болгон 49 хувийг хувьчилж, үлдэх 51 ...
Дэлгэрэнгүйхувийг төрийн эрх бүхий байгууллага эзэмшиж байхаар тогтоожээ.
Хувьчлагдаагүй үлдсэн 51 хувь буюу төрийн мэдлийн 378867 /гурван зуун далан найман мянга найман зуун жаран долоо/ ширхэг хувьцааг Төрийн өмчийн хорооны 2001 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 663 тоот тогтоолоор Нийтийн дуудлага худалдааны ялагч Монгол-Гонконгийн хамтарсан Туул Интернешнл ХХК дуудлага худалдааны үнэ 4,501,000,000 /дөрвөн тэрбум таван зуун нэг сая/ төгрөгийг хугацаанд нь төлсөн тул АПУ ХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэнээр тус компани 100 хувь хувьчлагдсан болно.
АПУ ХК нь 2 гишүүнтэй 74,287.7 мянган төгрөгний дүрмийн сантайгаар архи, пиво, ундаа, ус, жүүс үйлдвэрлэх, гадаад худалдаа, хүнс барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, зоогийн газар баарны үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 10 дугаар сарын 12-нд 2702673 регистрийн дугаар бүхий 9010001005 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн авсан байна.
Хожим нь хууль эрх зүйн орчин шинэчлэгдэн сайжирсанаар нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн билээ.
Тус компани нь 4000 гаран хувьцаа эзэмшигчидтэй 74,287,700 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилжигддаг ТОР-20 компанийн нэг юм. Сүүлд Хөрөнгийн биржийн 2014 оны Шилдэг хувьцаат компаниар өргөмжилсөн билээ.
Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот тушаалаар “Архи, дарс, пиво үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Ажиллагсадын тоо: Хөдөлмөрийн гэрээтэй 1006 ажилтан ажиллагсадтай
Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 90 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн.
Манай амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлого, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний чанар, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилж, тэдэнтэй нээлттэй хамтран ажилладагт оршдог. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.
Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт сайхан байгаль, өв их соёл маань манай компанийн үйлдвэрлэлийн үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. Манай АПУ ХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна.
Төгс – Үүрэг хариуцлага
Төгөлдөр – Ёс зүй, орон зай
Тунгалаг – Соёл, бүтээгдэхүүний нэгдэл
Энэ бол АПУ ХК-ийн нэр төр, эрхэм чанар юм.
Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 22 компанийн үнэт цаас арилжигдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцааны ханш
AПУ" ХК 2015 оны цэвэр ашгааас 5.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 3476 хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэж, 3075 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт
“АПУ” ХК-ийн нийт 80,600 ширхэг хувьцаа арилжигдлаа
Эдүгээ 90 гаруй жилийн түүхтэй, салбартаа тэргүүлэгч, үйл ажиллагаа нь үргэлж тогтмол өсөлттэй яваа АПУ хувьцаат компанийн засаглалын байдалтай танилцаж тус компанийн Төлөөлөн удир
АПУ Трейдинг компани Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008 стандартыг хангаж SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаас БАТЛАМЖАА гардан авлаа.
Бусад үйл явдлын мэдээ