• Түүхэн товчоо

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ

1990 он
  • 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд байгуулагдсан анхны Засгийн газарт:
  • Улс орноо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх;
  • Нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • Үүний тулд улс хоршооллын өмчийг хувьчлах замаар хувийн хэвшлийг хөгжүүлэх зэрэг түүхэн үүрэг ногдсон байсан.
  • Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө өмч хувьчлал явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн чухал зорилт байв.
  • 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Бага Хурлаас БНМАУ-ын Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, иргэдээ өмчтэй болгох арга хэмжээг эхлүүлсэн.
1991 он
  • 1991 оны 5 дугаар сард батлагдсан “Өмч хувьчлах тухай хууль”-иар өмч хувьчлалын зарчим, хувьчлалд хамрагдах өмчлөлийн зүйлс, хувьчлал явуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх ажлын удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлсон.
  • Их хувьчлалыг хэрэгжүүлэхээр үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, тэдгээрийн хувьцааг ХОЭБ-ээр худалдаалах ажлыг зохион байгуулахаар 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржийг байгуулсан.
1992 он
  • 1992 оны 2 дугаар сарын 7-нд Монголын хөрөнгийн бирж дээр ХОЭБ-ийн анхны арилжаа явагдсан бөгөөд 1995 оны 5 дугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн.
  • Хувьчлалын үр дүнд үүссэн хувийн болон холимог өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг 1991 оны 5 дугаар сард батлагдсан “Аж ахуйн нэгжийн тухай хууль”-иар бүрдүүлсэн.
  • Энэ хууль нь өмч хувьчлалын үр дүнд Монгол улсад цоо шинээр бий болсон компаниудын үйл ажиллагааны эрх зүйн үндэс төдийгүй тэдгээрийн засаглалын харилцааг зохицуулсан эрх зүйн анхны баримт бичиг болсон.
  • 1992 оноос эхлэн МХБ-д хувьцаа нь арилжаалагдсан ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүрэг болох хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулсан, ногдол ашиг тараасан зэрэг үзүүлэлтүүд тухайн үед цоо шинээр бий болсон компаниудын засаглалын байдлыг дүгнэх үзүүлэлт болсон юм.
  • 1992 онд МХБ-д 208 ХК бүртгэлтэй байснаас 7 нь тухайн онд хувьцаа эзэмшигчийн анхны хурлаа хуралдуулсан бол, 1993 оны эхээр 114 ХК нь жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэххувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж байсан нь нийт бүртгэлтэй ХК-ийн 54,8% болсон нь МХБ-ийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.
  •  

1993 он

  • Анхны ХК-ууд 1993 оноос эхлэн ногдол ашиг хуваарилж эхэлсэн. 1993 онд МХБ-д бүртгэлтэй 208 ХК-иас 72 ХК ногдол ашиг хуваарилж, 208 ХК бүгд санхүүгийн тайлангаа МХБ-д ирүүлсэн байна.
     

1995 он

  • 1995 онд “Нөхөрлөл компанийн тухай хууль” батлагдсан бөгөөд энэ хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөл зэрэг компанийн удирдах дээд байгууллагууд, тэдгээрийн бүрэн эрх, сонгох тайлагнах журам, хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх зэргийг хуульчилсан нь бэлэн мөнгөний арилжаа явагдаж, компаниуд жинхэнэ утгаараа хувьд шилжих үйл ажиллаганы бэлтгэл байсан төдийгүй, компанийн засаглалын үндсэн суурь зарчмуудыг тогтоосон.
  • 1995 оны 8 дугаар сарын 28-нд МХБ-д бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн.
  • 1995-1998 оны хооронд хоёрдогч зах зээлийн хувьцааны арилжаа маш идэвхитэй явагдаж, МХБ-д бүртгэлтэй ХК-ийн хувьцааны хяналтын багц үндсэндээ цөөн гэр бүл болон гэр бүлийн компанийн мэдэлд төвлөрсөн.
  • Үнэт цаасны хорооны 1996 оны 82 дугаар тогтоолоор “ХК-ийн сангийн хувьцаа худалдан авсан байдалд шалгалт хийх удирдамж”-ыг батлагдсан.
  • Хувьцааны төвлөрөл эрчимжиж, хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулан Төлөөлөн удирдөх зөвлөлийг шинээр бүрдүүлэх, гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэн авах асуудал 1996-1998 оны хороонд үндсэндээ явагдаж дууссан байна.
1999 он
  • 1999 онд “Компанийн тухай” шинэ хуулийг баталсан бөгөөд энэ хуульд орчин үеийн компанийн эрх зүйн нийтлэг зарчмуудыг тусгасан төдийгүй, тухайн үед нийтлэг дагаж мөрдөж байсан компанийн засаглалын зарчмуудыг ч тусгасан.
  • 1999 онд ЭЗХАХБ-аас “Компанийн засаглалын зарчмууд”-ыг батласан, Компанийн тухай шинэ хууль батлагдан гарсантай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Компанийн засаглалын ажлын хэсэг байгуулагдсан нь төр засгийн зүгээс Монголд компанийн засаглалыг хөгжүүлэх тухай авч хэрэгжүүлсэн анхны чухал арга хэмжээ болсон.
2000 он
  • Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэл удирдамжийн дагуу Үнэт цаасны хороо 2000 оны 10 дугаар сараас нийт бүртгэлтэй ХК-уудад үзлэг шалгалт хийх удирдамж баталж, 2002 оныг дуустал үзлэг хийсэн.
  • Энэ үзлэгт нийт 353 ХК хамрагдсан бөгөөд эдгээрээс үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа 203 ХК, үйл ажиллагаа явуулж байгаа ч хангалтгүй үнэлгээтэй 124 ХК, үйл ажиллагаа нь бүрэн зогссон 59 ХК байна.
  • 2000 оноос эхлэн ЭЗХАХБ болон Дэлхийн банкны группээс зохион байгуулж эхэлсэн компанийн засаглалын бүс нутгийн дугуй ширээний ярилцлагад ҮЦХ, Төрийн өмчийн хороо, МХБ, МҮХАҮТ зэрэг байгууллагуудын ажилтнуудыг оролцуулж ирсэн.
2004 он
  • 2004 оны эхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ҮЦХ-той хамтран “Компанийн засаглалыг сайжруулах нь”сэдэвт онол практикийн бага хурал, 2004 оны 4 дүгээр сард Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр “Компанийн засаглалд хараат бус захирлуудын үүрэг роль” сэдэвт семинарыг тус тус зохион байгуулсан.
     
2006 он
  • 2006 онд банкнаас бусад санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулах, хянах, чиг үүрэг бүхий Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан.
     
2007 он
  • 2007 онд “Монголын компанийн засаглалын кодекс”-ийг батлан гаргасан. Энэхүү кодекс нь ЭЗХАХБ-ын компанийн засаглалын зарчмуудад суурилсан бөгөөд Монголын компанийн засаглалын үндсэн зарчмуудыг тодорхойлсон
  • ТУЗ-ийн гишүүдийг компанийн сайн засаглалын зарчимд суралцуулах зорилгоор АНУ-ын Олон улсын Хөгжлийн Агентлагийн /USAID/ дэмжлэг, СЭЗДС-ийн оролцоотойгоор “Компанийн Засаглалын хөгжлийн төв” төрийн бус байгууллагыг 2009 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулжээ.Тус төвөөс компанийн засаглалын чиглэлээр сургалт, судалгаа, үнэлгээ, зөвлөгөө өгөх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулахаас гадна жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн чухал арга хэмжээ бол Компанийн засаглалын форум юм.
2011 он
  • 2011 оны 3 дугаар сард “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”–ийг Засгийн газар баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний зөвлөл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан.
  • Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд компанийн засаглалын зарчмууд, кодексыг хэрэгжүүлэх, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хөтөлбөр юм.
  • Уг хөтөлбөрт “Компанийн засаглалын зарчим, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх эрхзүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, өрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу 2011 оны 10 дугаар сард Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн