• АПУ ХК
  • Үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагааны чиглэл: Архи, спирт, пиво, ус, ундаа, жүүс, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад худалдаа, хүнсний барааны бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх, зоогийн газар баарны үйлчилгээ.

 

Өдгөө архи, пиво, ус, ундаан бүтээгдэхүүний төрлийг олшруулан сайжруулахаас гадна шинээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж эхлээд байна. 2012-2014 оны хооронд Шинэ пивоны үйлдвэр байгуулан хүчин чадлаа нэмсэн бөгөөд шинээр Сүүний үйлдвэр барьж ашиглалтанд оруулаад байна. Мөн ложистик зардлыг бууралхын тулд Монголдоо анх удаа бүрэн Автомат агуулахыг ашиглалтанд оруулан амжилттай ажиллаж байна.

 

Дэлхийн дэвшилтэт технологи ашиглан, олон улсын стандартад нийцсэн шинэ өнгө, төрх, амт чанартай, байгальд ээлтэй савлагаа бүхий “Сайн” брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нэр төрлөөр үйлдвэрлэж байна. Монгол үнээний шингэн сүүг боловсруулж гаргаж авсан, эрүүл хүнсний олон улсын стандартад нийцсэн эдгээр бүтээгдэхүүн нь нэр төрөл тус бүрийн онцлогоос хамааран амин дэм, эрдэс бодисуудаар баялаг байдаг.

 

АПУ Цэвэр ус нь 157 метрийн гүнээс гарган авч, 6 давхар шүүлтүүрээр шүүж савласан бүтээгдэхүүн бөгөөд анх 2004 онд үйлдвэрлэсэн Монголын анхны савласан цэвэр ус билээ.

 

Анхны ультра супер премиум (дээдийн дээд) зэрэглэлийн энэ цэвэр цагаан архийг зургаан давхар (нүүрс, кварц, очир алмааз, сувд, мөнгө) шүүлтүүрээр гаргаж авсан альфа зэрэглэлийн цэвэр спирт ашиглан гүний цэнгэг усаар үйлдвэрлэсэн. “Чингис Хаан” брэндэд лаванда цэцэг, аньсны үр, буудайн үрний үнэр, амтыг шингээж өгсөн.

 

Германы уламжлалт цэвэр тунгалаг /Reinheitsgebot/-ийн хуулийн дагуу исгэдэг, тансаг зэрэглэлийн “Алтан Говь” шар айргийг 2003 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Сэтгэл тайвшруулах увидас шингээсэн зөрөг цэцгийн хандтай, зөөлөн, амтлаг энэ шар айраг 5.1%-ийн спиртийн агууламжтай.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

П. Батсайхан АПУ ХК-ийн ТУЗ -ийн дарга

Ё. Гэрэлчулуун АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Г. Ганболд АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ө. Батбаяр АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

А. Сиваев АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

С. Эрдэнэ АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Харон Юсупович АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Р. Карло АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

О. Тревор АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Трэвис АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн