Журам заавар боловсруулах
Компанийн засаглалын хөтөлбөр хэрэгжүүлэх алба, ОУСК-тай хамтран
-
Компанийн тухай хууль
-
Хувьцаат компанийн дүрмийн үлгэрчилсэн загвар
-
Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам
-
ТУЗ-ийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам
-
ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үлгэрчилсэн журам
-
ТУЗ-ийн аудитын хорооны үлгэрчилсэн журам
-
ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны үлгэрчилсэн журам
-
ТУЗ-ийн цалин урамшууллын хорооны үлгэрчилсэн журам
-
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үлгэрчилсэн журмууд
-
Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зааврын төсөл
-
Компанийн засаглалын чиглэлээр сургалт явуулах журам зэргийг боловсруулан гаргасан.
Хамтын ажиллагаа
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь компанийн засаглалыг хэрэгжүүлэгч байгууллага болон компанийн удирдах эрх бүхий албан тушаалтан, томоохон хувьцаа эзэмшигчдийн компанийн засаглалын мэдлэг, мэдээллийг нэмэгд үүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн бөгөөд энэ чиглэлээр дангаараа болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан. Үүнд:
-
Бизнесийг дэмжих санаачлага төсөлтэй хамтран Хорооны удирдлага, газрын удирдлагуудын хүрээнд компанийн засаглалын зэрэглэл тогтоох, түүний ач холбогдлын тухай сургалт зохион байгуулсан бөгөөд энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-
Олон улсын санхүүгийн корпораци, Компаний засаглалын хөгжлийн төвтэй хамтран Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр “Шинэчлэгдэн батлагдсан Компанийн тухай хууль ба компанийн засаглал” сэдэвт семинарыг хувьцаат компани, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, банкнуудын удирдлагууд, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болон бусад сонирхогч талуудад зохион байгуулсан.
-
Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, оролцогч байгууллагуудын оролцоог хангах зорилгоор “Үндэсний компанийн засаглалын бодлого” сэдэвт дугуй ширээний уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд зохион байгуулж, тодорхой чиглэл гаргасан.
-
Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Бизнесийг дэмжих санаачлага төслөөс Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран эдийн засгийн чиглэлийн сэтгүүлчдэд “ Компанийн засаглалын ач холбогдол”, “ Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах” , “Компаний тухай хууль дахь компаний засаглалын асуудлууд” зэрэг сэдвүүдээр хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулсан.
Хамрах хүрээ
-
Хувьцаат компанийн засаглал
-
Төрийн өмчит компанийн засаглал
-
Арилжааны банкны засаглал
-
Банк бус санхүүгийн байгууллагын засаглал
-
Хадгаламж зээлийн хоршооны засаглал
-
Даатгалын компанийн засаглал
-
Гэр бүлийн компанийн засаглал
-
Аудитын компанийн засаглал