• Ажлын тайлан
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2013-2015 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН
Зорилт 1. Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх талаар хийсэн ажлууд
1.1
Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ес зүйг хэрэгжүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Торийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар. ДэлгэрэнгүйХаах

Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлд тавигдсан дээрх зорилгуудын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад үнэт цаас гаргагчийн мэдээллийг нээлттэй болгох, түүнд тавигдах шаардлага, төрийн зохицуулалт гэдэгт зохистой удирдлага, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зэрэг засаглалын асуудлуудыг тусгаж оруулсан байна.

Уг хуультай холбогдон гарах зах зээлийн дүрэм журмыг шинэчлэх, нэмэлт өрчлөлт оруулах зэрэг ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд ХК-ийн мэдээллийг нийтэд хүргэх тухай журмыг төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн газар хэлтсээс санал авч байна. Мөн хорооны бүртгэлийн журам, кастадионы тусгай зөвшөөрөл ба үйл ажиллагааны болон бусад журмуудын төслийг боловсруулж засаглалтай холбоотой асуудлуудыг тусган санал авч ажиллаж байна.

Компанийн засаглалын хөтөлбөр хэрэгжүүлэх алба, ОУСК -тай хамтран Компанийн тухай хууль болон Хувьцаат компанийн дүрмийн үлгэрчилсэн загвар, Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам, ТУЗ-ийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үлгэрчилсэн журам, ТУЗ-ийн аудитын хорооны үлгэрчилсэн журам, ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны үлгэрчилсэн журам, ТУЗ-ийн цалин урамшууллын хорооны үлгэрчилсэн журам, Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үлгэрчилсэн журмууд, Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зааврын төслийг боловсруулан үнэт цаасны газар, эрх зүйн хэлтсээс санал авч тусган мөн Компанийн засаглалын чиглэлээр сургалт явуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулж Хорооны хурлаар батлуулан олон нийтэд веб сайт болон и-мэйл хаягаар хүргүүлэн мэдээлж ажиллалаа.

ТӨХ нь 2013 онд Компанийн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийсэн. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Төрийн өмчит компаниудын дүрмийн үлгэрчилсэн загварыг ТӨХ-ны хуралдаанаар батлуулан өрдүүлж эхэлсэн.Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу 62 компанийн дүрмийг Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Мөн төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дэргэдэх аудитын, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороодыг байгуулан ажиллаж байгаа ба Хорооны 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор батлагдсан ТУЗ-ийн хороодын үлгэрчилсэн журмуудыг мөрдлөг болгон Төрийн өмчит компаниуд өөрсдийн холбогдох журмуудыг шинэчлэн боловсруулж ТУЗ-өөр хэлэлцүүлэх ажил хийгдэж байна.

ТӨХ-ноос боловсруулж буй Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлэх журмыг нэмж сайжруулах зорилгоор Зөвлөлтэй хамтран ажлын хэсгийг байгуулан тус журмын төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны санал болгосноор, бусад гишүүдийг холбогдох яам, агентлагийн саналыг үндэслэн, Засгийн газрын 2013 оны 16 дугаар тэмдэглэлээр өгсөн чиглэлийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгож эхлээд байна.

Компаниудын эрх бүхий албан тушаалтнууд, нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэн нэгтгэж, Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Энэ онд Албань Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу Компанийн засаглалын кодексын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөтгөсөн ажлын хэсэг, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн.

1.2
Хязгаарлагдмал хариуцлагатай компани, банк, санхүүгийн байгууллага мөрдөх онцлог заалтыг Компанийн засаглалын кодекст нэмж тусгах талаар. ДэлгэрэнгүйХаах

2013 оны 11 дүгээр сарын 1-нд Зөвлөл, түүний ажлын албанаас “Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба компанийн засаглалын кодекс” тайлан, хэлэлцүүлгийг Гишүүн байгууллагууд, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ны гишүүд, КЗҮЗ-ийн гишүүд, КЗҮЗ-ийн хамтын ажиллагааны санамж бичигт нэгдсэн байгууллагууд, СЗХ-ны удирдлагууд, Хувьцаат компаниудын ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, Банк, банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын газрын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөлөл, Аудитын компанийн төлөөлөл, Хадгаламж зээлийн хоршоод, Төрийн өмчит компаниуд 110 хүний оролцоотойгоор Люксембургийн их гүнт улсын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх ба сургалтын төслийн дэмжлэгтэйгээр Төрийн ордны Б танхимд зохион байгуулсан.

Энэ арга хэмжээний үеэр оролцогчдын дунд хэлэлцүүлэг явуулж, гарсан саналуудыг Компанийн засаглалын кодексын шинэчилсэн найруулгад тусгаад байна. Түүнчлэн уг төслийг ОУСК-ийн гадны зөвлөхүүдээс санал авахаар хүргүүлээд байгаа ба иргэд, мэргэжлийн байгууллага, судлаачдаас санал авахаар хорооны вэб сайтад байршуулсан.

Үнэт цаасны газар, ОУСК-тай хамтран, Хувьцаат компанийн мэдээллийг нийтэд хүргэх тухай журмын төслийг боловсруулан гаргасан бөгөөд уг төсөлд КЗХХА-наас тодорхой саналуудыг оруулахаар хүргүүлээд байна. Үнэтцаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 оны 5 дугаар сард батлагдсантай холбогдуулан зах зээлд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг тус хуульд нийцүүлэн шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон билээ. Үүний дагуу МХБ нь бүртгэлийн журмаа шинэчилж, олон улсын стандартад ойртуулахаар төслийг боловсруулах шатандаа явж байна.

Тус журмын төсөлд компанийн засаглалыг сайжруулах, мэдээллийг нээлттэй ил тод болгох, хөрөнгө оруулагчдын эрхийг хангах, ТУЗ-ийн хараат бус гишүүд, удирдлагын багийн хяналт, хариуцлагатай байх тухай нэмэлт шаардлагуудыг оруулахаар төсөлд тусгаж байна.

"Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын шинэчилсэн найруулгад компанийн засаглалтай холбоотой шалгуур үзүүлэлтийг оруулахаар төсөлд тодорхой зүйл заалтыг тусгаад байна.

Тухайлбал, Үнэт цаас гаргагч нь дотоодод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын зарчмыг дагаж мөрддөг байх шаардлагатай.

Мөн бүртгүүлэх компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал, хувьцааны хяналтын багцыг хөрвүүлэн эзэмших этгээдийн хувьд эрх бүхий албан тушаалтан нь байсан болон байгаа компани нь сайн засаглалтай байх.

Түүнчлэн компанийн засаглалын үндсэн зарчмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрддөг байх талаар буюу мэдээллийн ил тод байдлыг хангах, хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах, тэдгээрийн эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг хангах зэрэг асуудлуудаар журманд тодорхой заалтуудыг тусгаж өгсөн.

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан батлуулахаар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Уг хуулийн төсөлд засаглалын зарчимтай холбоотой зарим зүйл заалтыг оруулах саналыг хүргүүлсэн.

2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Компанийн засаглал ба аудитын тогтолцоо” сэдэвт үндэсний семинарыг Сангийн яам, ММНБИ-тэй хамтран Төрийн ордны Б танхимд 110 хүний оролцоотойгоор зохион байгуулсан.

Энэ семинар нь хөндлөнгийн аудитын байгууллага компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байгаа эсэх, өнөөгийн аудитын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, цаашид засаглалыг сайжруулах, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх талаар хэлэлцэн, үнэт цаасны зах зээлийн болон аудит, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулах шийдвэрт хүрч,зөвлөмж гаргасан.

Аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудитаар баталгаажуулах хуулийн хариуцлагатайгаас 98.1 хувь буюу 208 ББСБ санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулан Хороонд ирүүлсэн бөгөөд шинээр батлагдсан Компаний тухай хуульд нийцүүлэн дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна.

ХЗХ-ын засаглалыг сайжруулах ажлын хүрээнд Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам 5 болон Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийх, үнэлгээ өгөх зааврыг тус тус шинэчлэн батлууллаа.

1.3
Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулах томоохон төсөл, хөтөлбөрийн гэрээнд компанийн засаглалыг хэрэгжүүлэх талаар зүйл, заалт тусгаж байх талаар. ДэлгэрэнгүйХаах

Компани нийгмийн хариуцлага нь нийгэм, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудал түүний харилцан хамаарлыг бүхэлд нь авч үздэг бөгөөд энэ нь төр засаг, байгууллага, хувь хүн бүрийн хариуцлагын асуудал юм.

Сүүлийн жилүүдэд компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг гүйцэтгэж ирлээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, ГОУХАН-Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөртэй хамтран Германы нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичгийг орчуулж түүнтэй танилцан судлаж ЭЗХЯ-ны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газарт танилцуулга хийсэн.

Монгол улсын компанийн нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичиг боловсруулан гаргах төлөвлөгөө боловсруулж ажлын хэсэг байгуулаад түүний ажлыг эхлүүлэхээр ЭЗХЯ-нд ажиллаж байна.

Мөн ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатартай уулзаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээнд компанийн засаглалын кодекс хэрэгжүүлэх зүйл заалтыг тусгах, заавар зөвлөмж гаргах, бологдох хуулийн заалтад тусгуулах талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслийн талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний тэнхим” 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Компанийн тухай” хуулийн 57-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй болсон тухай дэлгэрэнгүй илтгэл тавьж уг илтгэлтэй холбогдуулан “Хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийн талаархи бусад орнуудын туршлага” сэдвээр явуулсан судалгааны дүнгийн талаар УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог товч илтгэл тавьж мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Компанийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй зарим асуудлууд”, “Компанийн засаглалын кодекст орж байгаа өөрчлөлт” сэдвээр СЗХ-ны КЗХХА-ны ахлах референт Ж.Болормаа товч илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Иргэний танхим”-ийн нээлттэй хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүд, СЗХ-ны дарга, гишүүд, холбогдох албан тушаалтнууд, Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба, Засгийн газрын газар, хэлтсийн албаны хүмүүс, УИХ-ын гишүүдийн зөвлөх, хуульч, өмгөөлөгчид, эрдэмтэд судлаачид 50 гаруй үндэсний компанийн төлөөлөл болон бусад холбогдох 100 гаруй хүн оролцож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэн хүргүүллээ.

Зорилт 2. Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага манлайлах талаар хийсэн ажлууд
2.1
Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гарган хэрэгжүүлэх талаар. ДэлгэрэнгүйХаах

Аливаа компанийн засаглалын түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийг бий болгож хэрэгжилтэд нь үнэлэлт дүгнэлт өгөх нь тухайн байгууллагад сайн дурын үндсэн дээр засаглалыг хөгжүүлэх гол хөшүүрэг болох тул компанийн засаглалын үнэлгээний үндэсний хэмжээний арга аргачлалыг АНУ-ын хөгжлийн агентлаг, Бизнесийг дэмжих санаачилга төсөлтэй хамтран уг төслөөс эцэслэн боловсруулж, уг аргачлалыг үндэслэн төрийн өмчит компанийн засаглалын судалгааг хийж, хэвлүүлэн гаргасан.

Тайланг төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Судалгааны үр дүнгийн талаар ТӨХ-ны дарга, удирдлагууд, төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын хүрээнд танилцуулж хэлэлцүүлэг хийж, судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх ажлын хэсгийг ТӨХ-ны дэргэд байгуулахаар тохирсон.

 

2.2
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалын түвшинг тогтоож олон нийтэд мэдээлэх талаар. ДэлгэрэнгүйХаах

Компанийн засаглалыг хөгжлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ТӨХ-ноос зөвлөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, төлөвлөгөө гаргаж түүний дагуу ажиллаж байна. ТӨХ-ны нийт ажилтнуудыг компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамруулж гэрчилгээ олгосон.

Төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга болон гүйцэтгэх удирдлагууд КЗИ, ДеЮре Партнерс ХХК, КЗХТ зэрэг компанийн засаглалын чиглэлээр сургалт явуулах эрх бүхий байгууллагуудаас зохион байгуулж буй компанийн засаглалын сургалтад хамрагдаж, 319 хүн гэрчилгээ аваад байна.

Азийн хөгжлийн банкны төслийн дор Монгол банктай хамтран яамдын төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга, монголбанкны газар, хэлтсийн дарга, арилжааны банкуудын ТУЗ-ийн дарга, гишүүд, СЗХ-ны дарга, дэд дарга нарыг оролцуулантөрийн байгууллагын удирдах ажилтан нарт зориулсан компанийн засаглалын сертификат олгох сургалт зохион байгуулсан.

ТУЗ-ийн гишүүдийн мэдлэг, чадварын дээшлүүлэх зорилгоор эхний ээлжид Авто замын засвар, арчлалтын төрийн өмчит хувьцаат компаниудын ТУЗ-ийн гишүүдийн дунд мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Авто замын засвар, арчлалтын ажлын талаар туршлага судалж, боловсон хүчний чадавхыг сайжруулах сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Төрийн өмчийн хорооноос ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилладаг төрийн өмчит “ЦДҮС”,мУБЦТС, "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТЄХК-ийг сайн засаглалтай жишиг компани болгохоор сонгож хамтран ажиллаж байна.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХХК-ийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Монгол улсын сайн туршлага бүхий компани бий болгож сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх жишиг аж ахуйн нэгж болгох ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна

Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тєрийн ємчит 53 компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг ТУЗ-ийн хараат бус гишүүдээр сонгохоор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулан батлуулсан.

Төрийн өмчийн хороо нь ТУЗ-өөр дамжуулан байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинжлэн дүгнэж, захирлуудын чадавхийг тодорхойлж, сайн засаглалын суурь бүтцийг бүрдүүлэн ажиллалаа.

Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тєрийн ємчит 53 компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос дэвшүүлсэн нэр дэвшигчдийн нэрсийг ТУЗ-ийн хараат бус гишүүдээр сонгохоор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулан батлуулсан.

 

2.3
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүн, хариуцлагын байдалд үнэлгээ хийж ангилал тогтоох талаар. ДэлгэрэнгүйХаах

Төрийн өмчийн хороо нь ТУЗ-өөр дамжуулан байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинжлэн дүгнэж, захирлуудын чадавхийг тодорхойлж, сайн засаглалын суурь бүтцийг бүрдүүлэн ажиллалаа.

Мөн төрийн өмчит компаниудад жил бүр зорилтот түвшин буюу бизнес төлөвлөгөөг батлах, гүйцэтгэх захирлыг томилох, зорилтот түвшинг 13 үзүүлэлтээр гаргаж, хэрэгжилтийг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх ба төлөвлөлтийн явцад илэрсэн ололт, дутагдалд дүн шинжилгээ хийн, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хоорондын уялдаа холбоо, эрх ашиг, үүрэг хариуцлагыг тодорхойлж гаргасан болно.

ТУЗ-ийн үйл ажиллагааны нээлттэй байдал, тоо баримтуудыг хуулийн дагуу нээлттэй, ил тод тайлагнах, удирдлагуудын хооронд ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд Төрийн өмчийн хорооноос хяналт тавьж байна.ТУЗ-ийн хурлыг сард нэг удаа хуралдуулах талаар ТӨХ-ноос удирдамжаар үүрэг өгч ажиллаж байна. ТУЗ нь өөрийн болон компанийн үйл ажиллагааны талаар жилд нэгээс доошгүй удаа Хувьцаа эзэмшигчдийн хуралдтайлагнахыг шаардах, ТУЗ-ийн гишүүдийнхээ болон хороодын хуралд оролцсон оролцоо, ТУЗ-ийн хүрээнд хийсэн ажил болон үүргээ биелүүлж байгаа байдлын талаар дүгнэлт өгөх ба дүнг ХЭХ-д тайлагнаж байхаар боллоо.

2.4
Төрийн өмчит хувьцаат компани, үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хариуцлага болон урамшууллыг компанийн засаглалын түвшинтэй уялдуулах талаар ДэлгэрэнгүйХаах

Төрийн өмчит алдагдалтай ажиллаж байгаа компаниудын дирдлагуудтай уулзаж, алдагдлаас гарах боломж, үр дүнгийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж хэвлэл мэдээллээр ил тод зарласан.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү журмаар төрийн өмчит болон төрийн өмчийн нөлөө бүхий оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох, тэдгээрийн тайланг сонсох ажиллагааг зохицуулах юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн засаглалын зарчимд нийцүүлэн ТУЗ-ийн эрх, үүрэг хариуцлагын 8 тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн энэхүү журмын төсөл хэлэлцүүгийн шатанд бэлэн болсон.

 

Зорилт 3. Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх компани, аж ахуйн нэгжийн удирдлага менежментийг сайжруулах талаар хийсэн ажлууд.
3.1
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг томилох үйл ажиллагааг Компанийн засаглалын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх талаар. ДэлгэрэнгүйХаах

Үнэт цаасны газраас хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй компанийн мэдээллийг өдөр тутмын сонинд нийтэлж, Компанийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах талаар арга хэмжээ авах үүргийг өгч албан бичгүүд хүргүүлсэн.

ББСБ-ууд болон ХЗХ-д нь улирлын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлангаа Рта системээр хугацаанд нь Хороонд ирүүлж хэвшээд байна.

Хорооны даргын 7 удаагийн тушаалаар СЗХ-ны бичил санхүүгийн газар нь нэр бүхий 29 ХЗХ-ны үйл ажиллагаанд газар дээрх шалгалт хийж, ХЗХ-дын засаглалыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан.

3.2
Хувьцаа эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, хувьцаат компанийн засаглалд хөндлөнгийн үнэлгээ, хяналт, шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах механизмыг бий болгох талаар ДэлгэрэнгүйХаах

Компанийн засаглалын үнэлгээ ямар түвшинд байгааг тодорхойлох нь цаашид хэрхэн ажиллах арга барил, зарчим, хөтөлбөрийн үндэс болно.

Иймд КЗХХА-наас АНУ-ын хөгжлийн агентлаг, Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх Демир Иенерийг урьж Санхүүгийн зохицуулах хорооны газар хэлтсийн дарга, ажилтан албан хаагчдад зориулан компанийн засаглалын үнэлгээний аргачлалын тухай сургалт зохион байгуулсан.

Компанийн засаглалын ил тод нээлттэй байдлыг ханган компанийн засаглалын үндэсний тайланг боловсруулж Монгол улсын Засгийн газрын өмнө тайлагнах, олон нийтэд мэдээлэх ажлыг Хорооны дэргэдэх Санхүүгийн чадавхыг бэхжүүлэх сургалтын төслийн санхүүжилтийн хүрээнд мэргэжлийн судлаачдаас бүрдсэн багийг бүрдүүлэн гэрээ байгуулж тайланг боловсруулсан.

 

Монголын компанийн засаглалын хөгжлийн түүх, өнөөгийн байдал болон олон улсын туршлага гэсэн үндсэн гурван бүлгийн хүрээнд хувьцаат компани, гэр бүлийн компани, төрийн өмчит хувьцаат компани, банк, хадгаламж зээлийн хоршоод, даатгал болон банк бус санхүүгийн байгууллагуудын 9 компанийн засаглалыг тодорхой судалгаа, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн тайланг боловсруулан нэгтгэж нийт 800 ширхэгийг хэвлэж УИХ-ын эдийн засгийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, зарим яамд, олон улсын байгууллага, хувьцаат компани, ТӨХК, даатгал, банк бус санхүү, аудитын байгууллагын хүрээнд тайлангийн танилцуулгыг төрийн ордон хийж, семинарт ирсэн хүмүүс болон УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын ХЭГ, ЭЗХЯ, Сангийн яам, холбоод, санхүүгийн зохицуулах хорооны газар хэлтэс, мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулиудад гарын авлага болгох, мэдээлэл олгох зорилгоор түгээж хүргэсэн.

Энэхүү тайлан нь дээрх байгууллагуудад чухал гарын авлага болох бөгөөд тайланд тусгасан санал, зөвлөмжийг судлан шаардлагатай тохиолдолд салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх түүнчлэн холбогдох хууль, дүрэм, журамд оруулахаар Хорооны газар хэлтэсүүд, Төрийн өмчийн хорооны удирдлагын газрын 2014 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөнд тусгуулахаар саналыг хүргүүлж ажиллаа.

3.3
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг илүү боловсронгуй, хариуцлагатай болгох өөрчлөлт хийж, үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог олон улсын жишигт хүргэх талаар. ДэлгэрэнгүйХаах

МҮХАҮТ-аас Монгол улсын Засгийн газартай хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтын нэг гол үзүүлэлт нь авилга, компанийн засаглал гэсэн үзүүлэлтүүд байдаг. Иймээс шалгаруулалтад оролцсон компаниуд өөрсдийн зүгээс засаглалын чиглэлээр хийсэн үйл ажиллагааныхаа тайланг ирүүлсэн.

Үүнээс гадна ТОП 150 шалгаруулалтад КНХ-ын эзлэх хувийн жинг 25 хувь болгон өсгөж компаниудын энэ чиглэлийн идэвх санаачилгыг өрнүүлэхэд анхаарч ажилласан бөгөөд МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүдийн компанийн засаглалын үнэлгээ хийх аргачлал боловсруулах, компанийн засаглалын зэрэглэл тогтоох чиглэлээр ОУСК-тай хамтран ажиллаж эхлээд байна. Энэ онд “Сайн засаглалтай Энтрепренѐр” арилжааны банк, даатгалын компани, банк бус санхүүгийн байгууллагыг шалгаруулахаар КЗҮЗ-ийн дэргэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж засаглалын үзүүлэлтээр тэргүүлж буй компаниудыг сонгон шалгаруулан МҮХАҮТ-д хүргүүллээ. Компанийн засаглалын үнэлгээ, судалгаа хийсэн судалгааны байгууллагаас компаниудын талаар мэдээллийг авч, ажлын хэсэг үнэлгээний асуулт боловсруулан компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нартай биечлэн уулзаж ярилцсан.КЗХХА нь ТОП-20 компанийн засаглалын үнэлгээ, судалгаа хийх, түүний аргачлалыг боловсруулах семинарт оролцож холбогдох саналыг өгч ажилласан бөгөөд КЗХТ, ОУСК, КЗҮЗ хамтран ТОП-20 компанийн засаглалын судалгааг хийж 2013 оны 11 сарын 21-нд Монголын анхны ТОП-20 хувьцаат компанийн засаглалын үнэлгээний тайлангийн нээлтийг Кемпински зочид уудалд зохион байгуулсан.

Уг тайланд Монголын компаниудыг өрсөлдөх чадвар болон гүйцэтгэлээ сайжруулах, хөрөнгө оруулалт татах, Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулахын тулд компаний засаглалаа сайжруулах талаар зөвлөмж гаргасан байна. 2011 оны байдлаар Хөрөнгийн биржийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 20 хувьцаат компаниудын засаглалын онооны дундаж нь ердөө л 27,5 хувьтай байгааг тогтоожээ.

Зөвлөлөөс ТОП-20 ХК-д санхүүгийн суурь шинжилгээ хийж Монголын эдийн засаг сэтгүүл болон Ийгл ТВ болонбусад хэвлэл мэдээллийн хэрэгслээрдамжуулан олон нийтэд хүргэсэн. Мөн Ашигт  малтмалын газрын удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдлага, Хариуцлагатай уул уурхайн санаачилга ТББ болон ГОУХАН-ЭТИС хөтөлбөртэй уулзан ярилцаж харилцан тохиролцсоны үндсэн дээр Уул уурхайн салбарын байгууллагуудын тогтвортой хөгжлийн тайлангийн загвар болон компанийн нийгмийн хариуцлагын стандарт, шалгуур үзүүлэлтийг боловсруулахаар ажиллаж эхлээд байна. МҮХАҮТ-аас жил бүр оны шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг Интерпринѐр арга хэмжээнд “Компанийн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Интерпринѐр” номинацийг шалгаруулахад хамран оролцож байна.

 

3.4
Компанийн засаглалын түвшний үнэлгээ хийх, олон нийтэд мэдээлэх тогтолцоо бий болгох талаар ДэлгэрэнгүйХаах

"Сторм солюшн" мэдээллийн технологийн компаниар компанийн засаглалын үндэсний портал сайтыг хийлгэн засаглалын талаар мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна. Энэхүу цахим сайтаар дамжуулан үндэсний зөвлөлийн хурал хийх, хэлэлцүүлэг хийх зэрэг хөгжүүлэлтийг хийж байна. Мөн компанийн засаглалын талаар ойлголт өгөх, үнэлгээг тодорхойлох үндсэн мэдээллүүдийг энэхүү сайтнаас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан нийт компани, ТУЗ-ийн гишүүд, нарын бичгийн дарга нарын судалгааг гаргаж цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж байна. Хэвлэл мэдээллийн салбарынханд компанийн засаглалын талаармэдлэг олгох,зөвцэгцтэй ойлголт өгөх үүднээс ОУСК-аас хэвлэл мэдээллийнхэнд зориулсан "Хэн компанийг чиглүүлж байна вэ?" гарын авлага, зөвлөмж боловсруулан, хэвлүүлж, нийтэд хүргүүлэн ажиллаж байна.

Энэ гарын авлага нь хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчид хэрхэн засаглалын талаар ойлголт өгөх, мэдээллийг дамжуулах арга барилын тухай ерөнхийойлголт, мэдээллийг өгсөн.Компанийн засаглалын ил тод нээлттэй байдлыг бий болгох мэдээллийг олон нийтэд хүргэх ажлын хүрээнд Монголын эдийн засаг”сэтгүүлтэй харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан тус сэтгүүл дээр Компанийн засаглалын булан нээн компанийн засаглалын тухай мэдээллийг хэвлэн нийтлүүлж байна.

Тус сэтгүүлийн энэ оны дугаарт 2013 оны дөрөвдүгээр сард Компанийн засаглалын тусгай тайланг гаргасан. “Цаг наашилж байна” гарчигтай нийтлэлд компанийн тухай хуулийн хэрэгжилт болон Компанийн засаглалын ТУЗ-ийн сургалтын талаар дэлгэрэнгүймэдээлэл, үнэтцаасны арилжааг нь зогсоосон 166 ХК-ийн жагсаалт, “Сайн туршлага буланд Бэрэн группын засаглалын стратеги, мөн дугаарын “Шинжилгээ” буланд Топ-20-ын засаглалын талаарх дүн шинжилгээг анх удаа КЗҮЗ-өөс гаргасныг мэдээлснээс гадна КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаярын ярилцлага, Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх тайланг танилцуулсан.

2013 оны зургаадугаар сарын 15-ны дугаарт “Компанийн засаглал” буланд “Банкны засаглалын мөн чанар хаана явна вэ” нийтлэл хэвлэгдсэн.

Компанийн нийгмийн хариуцлага өнөөгийн төвшин, цаашид компаниуд хэрхэн энэ анхаарлаа хандуулан ажиллах талаар МҮОНТВ-д ярилцлага өгсөн. Зөвлөлөөс Ийгл телевизэд Б.Байлийхүү, Б.Аюуш, Ч.Баяртуул, Д.Ганбаяр нар Компанийн засаглал хэлэлцүүлэгт оролцсон.

Мөн КЗҮЗ-өөс “Өдрийн сонин”-д 1 нийтлэлхэвлүүлж, www.news.mn мэдээллийн сайтад 4 удаа, www.vip76.mn сайтад1 удаа ярилцлага өгчээ. СЗХ-ны цахим хуудас болон өөрийн портал сайтад үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол шуурхай нийтлэн иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

МҮХАҮТ-аас КНХ-ын цахим сэтгүүлийг гаргаж гишүүдэд мэйлээр хүргүүлж танхимын вэб сайтад тогтмол байршуулж байна. Компанийн засаглалын чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа болон, зохион байгуулагдсан сургалтуудын мэдээллийг тухай бүрт нь Танхимын цахим хуудас, Дотоод Аудиторуудын институтийн цахим хуудас, Бизнес хөгжил сэтгүүл, Бизнес таймс сэтгүүлээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэснийхөтөлбөрийн хүрээнд иргэдийг мэдээллээр хангах, олон нийтэд засаглалын талаар боловсрол олгох чиглэлээр улирал тутмын сэтгүүл гаргах, 14 хоног тутмын ТВ-ийн нэвтрүүлгийг “Урбан сити” студэд хийлгэн МҮОНРТ-ээр олон нийтэд цацуулах ажлыг хийхээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцан, хөтөлбөр төлөвлөгөө гаргаж бэлтгэл ажлыг хийж эхлээд байна.

Компанийн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаа болон асаглалтай холбоотой бусад мэдээллийг шуурхай иргэдэд шуурхай хүргэх зорилгоор олон нийтийн сошиал медиа цахим хуудас twitter.com, facebook.com сайтуудад өөрийн байгууллагын хаягийг нээн мэдээлэл түгээж эхэлсэн

Зорилт 4. Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, тэдгээрийн төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хийсэн ажлууд
4.1
Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, хувьцаа эзэмшигчийн төлөөллийн байгууллагаар гүйцэтгүүлэх замаар тэдгээрийн чадавхийг бэхжүүлж, оролцоог нэмэгдүүлэх талаар ДэлгэрэнгүйХаах

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 9 байгууллага болон сургалтын байгууллагууд энэ онд компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ѐс зүйг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, тэдгээрийн төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талааролон тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Компанийн засаглалын үндэсний форумыг жил бүр хийж хэвшсэнба энэ оны5-р сард Банк, даатгалын компанийн засаглал сэдэвт 6 дахь удаагийн форумыг КЗХТ, ОУСК-тай хамтран зохион байгуулж, тус салбарын засаглалын олон улсын туршлага, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж хэлэлцэн нийт 200 гаруй хүн хамрагдсан байна.

Форумд засаглалын нэгдсэн тайлангийн судалгааг үндэслэн банк, даатгалын сэдэвт илтгэл тавьсан. “Компанийн засаглал” нь төрийн, хувийн хэвшлийн, ашгийн бус аливаа байгууллагын удирдлагын үйл ажиллагааны зарчмууд юм. Энэ нь төрий болон ашгийн бус байгууллагуудын хувьд ялгаагүй үйлчилнэ. Иймд төрийн өндөр албан тушаалтнуудад компанийн засаглалын талаар ойлголт өгөх зорилгоор УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулан “Төрийн сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт засаглалын семинарыг зохион байгуулсан.

4.2
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн төлөөллийн байгууллагад зориулсан сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага бэлтгэн хэвлүүлэх, түгээх талаар. ДэлгэрэнгүйХаах

КЗҮЗ, түүний ажлын албанаас МҮЦАЭХ, Монгол банктай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Төрийн өндөр албан тушаалтан, банкны ТУЗ-ийн гишүүдэд зориулсан Компанийн засаглалын гэрчилгээ олгох 1,5 өдрийн сургалтыг Их тэнгэр  цогцолборт 21 хүний оролцоотойгоор, 2013 оны 4 дүгээр сард МҮЦАЭХ-той хамтран ТОП-20 хувьцаат компаниудын ТУЗ-ийн гишүүдэд зориулсан КЗ-ын гэрчилгээ олгох сургалтыг Монголика-д 11 хүний оролцоотойгоор тус тус зохион байгуулсан. Хорооны үйл ажиллагааны стратегийн бодлогод алба нь Хороог Компанийн засаглалын үлгэр жишээ байгууллага болгох талаар заасан байдаг.

Иймд Хорооны засаглал, түүний чадавхийг сайжруулах зорилгоор албаны санаачилгаар Хорооны нийт ажилтан албан хаагчийг компанийн засаглалын сургалтанд хамруулах ажлыг ГОУХАН-ийн санхүүжилтийн дор МҮЦАЭХ-той хамтран зохион байгуулах ажлыг хийж эхлээд байгаа ба сургалтыг ирэх оны 1-р сард төлөвлөөд ажиллаж байна.

Хорооны бичил санхүүгийн газраас хөтөлбөрийн хүрээнд гаргасан төлөвлөгөөний дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ХЗХ-дод 2013.3.19-ний өдөр “ХЗХ-дын засаглалын мөн чанар, сайжруулах арга хэмжээ” сэдвээр семинар зохион байгуулсан.

Хорооны Даатгалын газрын ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлант, хянан шалгагч Э.Батболд нар “Даатгалын салбарын компанийн засаглалын өнөөгийн орчин” сэдвээр 2013.1.25-ний өдөр зохион байгуулагдсан “Эрсдлийн удирдлагын семинар”-т оролцож, илтгэл тавьсан байна.

Мөн ОУСК-аас аудитын байгууллага болон арилжааны банкуудад зориулсан "Хяналтын орчин" семинарыг 07-р сарын 02-ны өдөр зохион байгуулсан. Үндэснийхөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг Алба болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. МАОЭНХ-оос Компанийн засаглал, компанийн засаглалын үндсэн болон бусад оролцогч талууд, компанийн засаглалыг сайн хэрэгжүүлсний ач холбогдол зэрэг сэдвийг 13 хамарсан.

Компанийн нийгмийн хариуцлагын MNS ISO 26000-2012 стандартын сургалтын модулийг орчуулж, сургалт зохион байгуулахад бэлэн болгоод байна.МҮХАҮТ нь Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр зарцуулж буй мөнгөнд татвар ноогдуулахгүй болгох, татварын хөнгөлөлт үзүүлдэг заалтыг татварын шинэчилсэн хуульд оруулах саналыг оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Хорооны бичил санхүүгийн газраас хөтөлбөрийн хүрээнд гаргасан төлөвлөгөөний дагуунийслэлд үйл ажиллагаа явуулж буй ХЗХ-дод 2013.3.19-ний өдөр “ХЗХ-дын засаглалын мөн чанар, сайжруулах арга хэмжээ”сэдвээр семинар зохион байгуулсан.

Хорооны Даатгалын газрын ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлант, хянан шалгагч Э.Батболд нар “Даатгалын салбарын компанийн засаглалын өнөөгийн орчин” сэдвээр 2013.1.25-ний өдөр зохион байгуулагдсан “Эрсдлийн удирдлагын семинар”-т оролцож, илтгэл тавьсан байна.

Мөн ОУСК-аас аудитын байгууллага болон арилжааны банкуудад зориулсан "Хяналтын орчин" семинарыг 07-р сарын 02-ны өдөр зохион байгуулсан.Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах чиглэлээр сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг Алба болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. МАОЭНХ-оос Компанийн засаглал, компанийн засаглалын үндсэн болон бусад оролцогч талууд, компанийн засаглалыг сайн хэрэгжүүлсний ач холбогдол зэрэг сэдвийг 13 хамарсан Компанийн нийгмийн хариуцлагын MNS ISO 26000-2012 стандартын сургалтын модулийг орчуулж, сургалт зохион байгуулахад бэлэн болгоод байна.

МҮХАҮТ нь Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр зарцуулж буй мөнгөнд татвар ноогдуулахгүй болгох, татварын хөнгөлөлт үзүүлдэг заалтыг татварын шинэчилсэн хуульд оруулах саналыг оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. 

4.3
Компанийн засаглалыг хөгжүүлэх хүрээнд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүх шатанд хөгжүүлэх талаар. ДэлгэрэнгүйХаах

2013 оны 4 дүгээр сард Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамтай хамтран Хариуцлагатай уул уурхай ба хамтын ажиллагаа сэдэвт бага хурлыг Мишээл экспо-д төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөл болох 20 хүний оролцоотойгоор тус тус зохион байгуулсан.

2013 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ГОУХАН-ЭТИС хөтөлбөрийн санаачилгаар Хороо, ЭЗХЯ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум болон Герман-Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /цаашид ХАБЭА гэх/ чуулга, уулзалтыг Блю-Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. 2013 оны 6 дугаар сард зөвлөл, түүний ажлын албаны санаачилгаар ЭЗХЯ, ГОУХАН-ЭТИС хөтөлбөртэй хамтран 2013оны 6 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд, Пума-Империал зочид буудалд Олон улсын бизнесийн семинар: “Оролцогч талуудын стратеги боловсруулах нь” сэдэвт Компанийн Нийгмийн Хариуцлагын үндэсний сургагч багш бэлтгэх сертификаттай сургалт зохион байгуулж үндэсний хэмжээнд нийт 30 сургагч багшийг бэлтгэлээ.

Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран КНХ-ын сургалтыг аж ахуйн нэгж бизнесийнхэнд зориулан 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсгийн хүрээнд, яамд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүрээнд КНХ-ийн талаар болон бусад орнуудын бодлогын баримт бичгийн талаар сургалт зохион байгуулсан.

Компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг тодорхойлох менежер бэлтгэх олон улсын гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ХК-уудыг хамруулах талаар Үнэт цаасны газарт хандан албан бичиг хүргүүллээ. МҮХАҮТ-аас Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбооны /ADFIAP/ ээлжит 36 дахь хуралдааныг 2013 оны 5-р сард Монгол Улсад анх удаа зохион байгуулсан.

КЗХХА-наас КЗҮЗ болон Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулга бүхий 800 орчим тараах материалыг бэлтгэж хэвлүүлэн Компанийн засаглалын 6-р форум, Компанийн засаглал ба аудитын тогтолцоо сэдэвт семинар, Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум, Компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ба компанийн засаглалын кодекс тайлан хэлэлцүүлгийн оролцогчдод тараан мэдээллийг хүргэж ажиллалаа.

Компанийн тухай хуулийн 75.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын байгууллагууд компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад компаниудын ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг хамруулан ажиллаж байна.

2013 оны 4 дугаар улиралд Хороонд Монголын дотоод аудиторуудын институт болон МУИС-Эдийн засгийн сургуулиас Компанийн засаглалын сургалт зохион байгуулах хүсэлт болон холбогдох материалууд ирүүлсэн. Уг материалыг Компанийн засаглалын хөтөлбөр хэрэгжүүлэх албаны зүгээс хянан шалгаж холбогдох хариуг хүргүүлэн сургалт явуулах гэрээг байгууллаа.

Өнөөдөр улсын хэмжээнд нийт компанийн засаглалын гэрчилгээ олгох эрхтэй11сургалтын байгууллага бий болоод байна.

Өнгөрсөн хугацаанд 9 сургалтын байгууллагаар дамжуулан сургалтад хамрагдсаж гэрчилгээ авсан хүмүүсийн мэдээллийг тухай бүр нэгтгэж нэгдсэн сан үүсгэн ажиллаж байна.

2013 оны байдлаар нийт 9 сургалтын байгууллага 39 удаагийн сургалт зохион байгуулж 944 ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарыг хамруулж гэрчилгээ олгосон бөгөөд өнөөдөр улсын хэмжээнд нийт 1480 хүн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Хөдөө орон нутагт энэхүү сургалт хийгдэж байгаа бөгөөд МАОЭНХ-ноос 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дархан хотод ”Компанийн Засаглал ба түүний ач холбогдол” нэртэй семинарыг ОУСК-тай хамтран зохион байгуулсан. Уг сургалтад Дархан-Уул аймаг дахь аж ахуйн нэгжийн удирдлагууд болон хувьцаат омпаниудын хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд хамрагдсан байна.

2013 оны 4 дүгээр сарын 24-26 өдрүүдэд Дорноговь аймагт, 2013 оны 8 дугаар сарын 9 дүгээр сарын 4-7 өдрүүдэд Дорнод аймагт Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтуудыг зохион байгуулсан.СЗХ-ны Үнэт цаасны газар нь Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хувьцаат компани,мэргэжлийн байгууллагын удирдлага, албан хаагчдын дунд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дээр аудитын компаниудын удирдлагуудад, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоотой хамтран үнэлгээчдийн дунд Монголын компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран компанийн засаглалын сертификат олгох сургалтыг 2013 оны 3, 4 дүгээр саруудад нийт 2 удаа тус тус зохион байгуулсан байна.

Мөн 2013 онд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймагт болон хүн ам ихээр төвлөрсөн Замын-Үүд хотод томилолтоор ажиллан тухайн орон нутагт бүртгэлтэй хувьцаат компаниудын удирдлага, хяналтын багц эзэмшигч хувьцаа эзэмшигчид, орон нутгийн захиргаа болон төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хувьцаат компанитай холбоотой эдийн засгийн болон эрх зүйн харилцааны шинэ зохицуулалтын талаар сурталчилгаа хийлээ.

 

 

4.4
Компанийн засаглалын асуудлаар олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах, түүнийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ДэлгэрэнгүйХаах

Гадны компаниудын жишиг засаглалын үйл ажиллагаатай танилцах туршлага солилцох зорилгоор Азийн компанийн засаглалын холбооноос зохион байгуулсан “Азийн компанийн засаглал” сэдэвт семинарт зөвлөлөөс болон ажлын албанаас 2 хүн оролцож, Азийн орнуудын компанийн засаглалын хөгжил, БНСУ-ын компанийн засаглалын хөгжлийн тогтвортой байдлын тухай илтгэл сонсож, Солонгосын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын компанийн засаглалын талаарх санаачилга, зөвлөмжийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон.

Мөн БНХАУ дахь компанийн засаглалын чиг хандлага, Азийн орнуудын итгэмжлэлээр хуралд санал өгөх тухай асуудлыг шийдвэрлэн БНСУ-ын компанийн нийгмийн хариуцлага, байгаль орчны компанийн засаглалын нэгдсэн стандарт, туршлагын талаар мэдээлэл сонсож, туршлагаа хуваалцсан.

Тайвань улсын Тайпэй хотод “Азийн компанийн засаглалын хөгжил” семинартзөвлөл, ажлын албанаас 2 хүн оролцож Азийн зарим орнуудын засаглалын талаарх мэдлэг мэдээллээ сайжруулж Хорооны сайтад байршуулан олон нийтэд мэдээллийг хүргэж ажиллалаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн