Хийгдэж байгаа ажлууд
Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ес зүйг хэрэгжүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Торийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд
1.1
Уг хуультай холбогдон гарах зах зээлийн дүрэм журмыг шинэчлэх, нэмэлт өрчлөлт оруулах зэрэг ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд ХК-ийн мэдээллийг нийтэд хүргэх тухай журмыг төслийг боловсруулан холбогдох мэргэжлийн газар хэлтсээс санал авч байна. Мөн хорооны бүртгэлийн журам, кастадионы тусгай зөвшөөрөл ба үйл ажиллагааны болон бусад журмуудын төслийг боловсруулж засаглалтай холбоотой асуудлуудыг тусган санал авч ажиллаж байна.
1.2
ТӨХ-ноос боловсруулж буй Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлэх журмыг нэмж сайжруулах зорилгоор Зөвлөлтэй хамтран ажлын хэсгийг байгуулан тус журмын төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
1.3
Үнэтцаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 оны 5 дугаар сард батлагдсантай холбогдуулан зах зээлд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг тус хуульд нийцүүлэн шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон билээ. Үүний дагуу МХБ нь бүртгэлийн журмаа шинэчилж, олон улсын стандартад ойртуулахаар төслийг боловсруулах шатандаа явж байна.
ДэлгэрэнгүйХаах
Тус журмын төсөлд компанийн засаглалыг сайжруулах, мэдээллийг нээлттэй ил тод болгох, хөрөнгө оруулагчдын эрхийг хангах, ТУЗ-ийн хараат бус гишүүд, удирдлагын багийн хяналт, хариуцлагатай байх тухай нэмэлт шаардлагуудыг оруулахаар төсөлд тусгаж байна.
Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулах томоохон төсөл, хөтөлбөрийн гэрээнд компанийн засаглалыг хэрэгжүүлэх хүрээнд
2.2
Монгол улсын компанийн нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичиг боловсруулан гаргах төлөвлөгөө боловсруулж ажлын хэсэг байгуулаад түүний ажлыг эхлүүлэхээр ЭЗХЯ-нд ажиллаж байна.
ДэлгэрэнгүйХаах
Мөн ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатартай уулзаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээнд компанийн засаглалын кодекс хэрэгжүүлэх зүйл заалтыг тусгах, заавар зөвлөмж гаргах, бологдох хуулийн заалтад тусгуулах талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалын түвшинг тогтоож олон нийтэд мэдээлэх хүрээнд
3.1
УЗ-ийн гишүүдийн мэдлэг, чадварын дээшлүүлэх зорилгоор эхний ээлжид Авто замын засвар, арчлалтын төрийн өмчит хувьцаат компаниудын ТУЗ-ийн гишүүдийн дунд мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Авто замын засвар, арчлалтын ажлын талаар туршлага судалж, боловсон хүчний чадавхыг сайжруулах сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
3.2
“Эрдэнэс таван толгой” ХХК-ийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Монгол улсын сайн туршлага бүхий компани бий болгож сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх жишиг аж ахуйн нэгж болгох ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг илүү боловсронгуй, хариуцлагатай болгох өөрчлөлт хийж, үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог олон улсын жишигт хүргэх хүрээнд
4.1
Зөвлөлөөс ТОП-20 ХК-д санхүүгийн суурь шинжилгээ хийж Монголын эдийн засаг сэтгүүл болон Ийгл ТВ болонбусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн.
ДэлгэрэнгүйХаах
Мөн Ашигт малтмалын газрын удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдлага, Хариуцлагатай уул уурхайн санаачилга ТББ болон ГОУХАН-ЭТИС хөтөлбөртэй уулзан ярилцаж харилцан тохиролцсоны үндсэн дээр Уул уурхайн салбарын байгууллагуудын тогтвортой хөгжлийн тайлангийн загвар болон компанийн нийгмийн хариуцлагын стандарт, шалгуур үзүүлэлтийг боловсруулахаар ажиллаж эхлээд байна. МҮХАҮТ-аас жил бүр оны шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг Интерпринѐр арга хэмжээнд “Компанийн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Интерпринѐр” номинацийг шалгаруулахад хамран оролцож байна.
Компанийн засаглалын түвшний үнэлгээ хийх, олон нийтэд мэдээлэх тогтолцоо бий болгох хүрээнд
5.1
"Сторм солюшн" мэдээллийн технологийн компаниар компанийн засаглалын үндэсний портал сайтыг хийлгэн засаглалын талаар мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйХаах
Энэхүу цахим сайтаар дамжуулан үндэсний зөвлөлийн хурал хийх, хэлэлцүүлэг хийх зэрэг хөгжүүлэлтийг хийж байна. Мөн компанийн засаглалын талаар ойлголт өгөх, үнэлгээг тодорхойлох үндсэн мэдээллүүдийг энэхүү сайтнаас авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
5.2
Компанийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан нийт компани, ТУЗ-ийн гишүүд, нарын бичгийн дарга нарын судалгааг гаргаж цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж байна.
ДэлгэрэнгүйХаах
Хэвлэл мэдээллийн салбарынханд компанийн засаглалын талаармэдлэг олгох,зөвцэгцтэй ойлголт өгөх үүднээс ОУСК-аас хэвлэл мэдээллийнхэнд зориулсан "Хэн компанийг чиглүүлж байна вэ?" гарын авлага, зөвлөмж боловсруулан, хэвлүүлж, нийтэд хүргүүлэн ажиллаж байна.
5.3
Мөн КЗҮЗ-өөс “Өдрийн сонин”-д 1 нийтлэлхэвлүүлж, www.news.mn мэдээллийн сайтад 4 удаа, www.vip76.mn сайтад1 удаа ярилцлага өгчээ.
ДэлгэрэнгүйХаах
СЗХ-ны цахим хуудас болон өөрийн портал сайтад үйл ажиллагааны талаарх мэдээллийг тогтмол шуурхай нийтлэн иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.
5.4
МҮХАҮТ-аас КНХ-ын цахим сэтгүүлийг гаргаж гишүүдэд мэйлээр хүргүүлж танхимын вэб сайтад тогтмол байршуулж байна. Компанийн засаглалын чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагаа болон, зохион байгуулагдсан сургалтуудын мэдээллийг тухай бүрт нь Танхимын цахим хуудас, Дотоод Аудиторуудын институтийн цахим хуудас, Бизнес хөгжил сэтгүүл, Бизнес таймс сэтгүүлээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.
Зургаа. Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд
6.1
Иргэдийг мэдээллээр хангах, олон нийтэд засаглалын талаар боловсрол олгох чиглэлээр улирал тутмын сэтгүүл гаргах,
ДэлгэрэнгүйХаах
14 хоног тутмын ТВ-ийн нэвтрүүлгийг “Урбан сити” студэд хийлгэн МҮОНРТ-ээр олон нийтэд цацуулах ажлыг хийхээр холбогдох хүмүүстэй уулзаж ярилцан, хөтөлбөр төлөвлөгөө гаргаж бэлтгэл ажлыг хийж эхлээд байна.
6.2
Компанийн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаа болон засаглалтай холбоотой бусад мэдээллийг
ДэлгэрэнгүйХаах
шуурхай иргэдэд шуурхай хүргэх зорилгоор олон нийтийн сошиал медиа цахим хуудас twitter.com, facebook.com сайтуудад өөрийн байгууллагын хаягийг нээн мэдээлэл түгээж эхэлсэн.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн төлөөллийн байгууллагад зориулсан сургалт, семинар зохион байгуулах хүрээнд
7.1
Компанийн нийгмийн хариуцлагын MNS ISO 26000-2012 стандартын сургалтын модулийг орчуулж, сургалт зохион байгуулахад бэлэн болгоод байна.
ДэлгэрэнгүйХаах
МҮХАҮТ нь Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр зарцуулж буй мөнгөнд татвар ноогдуулахгүй болгох, татварын хөнгөлөлт үзүүлдэг заалтыг татварын шинэчилсэн хуульд оруулах саналыг оруулахаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.
Найм. Компанийн засаглалыг хөгжүүлэх хүрээнд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүх шатанд хөгжүүлэх хүрээнд
8.1
Компанийн тухай хуулийн 75.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын байгууллагууд
ДэлгэрэнгүйХаах
компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад компаниудын ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг хамруулан ажиллаж байна.
8.2
2013 оны 4 дугаар улиралд Хороонд Монголын дотоод аудиторуудын институт болон МУИС-Эдийн засгийн сургуулиас Компанийн засаглалын сургалт зохион байгуулах сургалтын материал гаргасан.
ДэлгэрэнгүйХаах
Уг материалыг Компанийн засаглалын хөтөлбөр хэрэгжүүлэх албаны зүгээс хянан шалгаж холбогдох хариуг хүргүүлэн сургалт явуулах гэрээг байгууллаа.
Өнөөдөр улсын хэмжээнд нийт компанийн засаглалын гэрчилгээ олгох эрхтэй 11 сургалтын байгууллага бий болоод ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 9 сургалтын байгууллагаар дамжуулан сургалтад хамрагдсаж гэрчилгээ авсан хүмүүсийн мэдээллийг тухай бүр нэгтгэж нэгдсэн сан үүсгэн ажиллаж байна.