|
Д. Ганбаяр
Компанийн засаглалийн үндэсний зөвлөлийн Дарга
Д.Ганбаяр нь эрсдэлийн удирдлага, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын “Merrill Lynch” хөрөнгө оруулалтын банк, Монголын хөрөнгийн бирж, Frontier securities ХХК-д компанид ажиллаж байснаас гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Удирдлагын академид дээрхи чиглэлээр 10 гаруй жил багшилсан бөгөөд УИХ-д зөвлөх, СЗХ-д гишүүн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр төр, хувийн болон гадаадын компаниудад хууль эрх зүй, хөрөнгө оруулалт болон компанийн засаглалын зөвлөгөө өгч байсан туршлагатай.
Тэрбээр бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын Калифорны их сургуулийг хөрөнгө оруулалтын удирдлагаар бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Засгийн газрын 2011 онд баталсан “Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн даргаар 2012 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Б. Лхагважав
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимийн Ерөнхийлөгч
Б. Аюуш
Жаргалтхаан хайрхан консалтинг компанийн Захирал
Базарын Аюуш нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн гишүүн. МУИС-ийг ня-бо эдийн засагч мэргэжлээр, Түшээ” дээд сургуулийг эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Москвагийн Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн аспирантурыг Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн хаалттай ХК-ийн үүсгэн байгуулах болон засаглалын дотоод журмуудын төсөл боловсруулах төслийн хуулийн зөвлөх. Сангийн яаманд Нягтлан бодох бүртгэийн тухай болон Аудитын тухай хуулийн төсөл боловсруулах Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн Үндэсний зөвлөх /Боловсруулсан төсөл нь УИХ-аар батлагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа/.“Малын индексжүүлсэн даатгалын төсөл”-ийн хүрээнд “ХААН давхар даатгалын компани” -ийг үүсгэн байгуулах болон үйл ажиллагааны дүрэм журам боловсруулах Үндэсний хуулийн зөвлөх, /“. Жаргалтхаан хайрхан консалтинг ХХК Гүйцэтгэх захирал 2014 оноос одоо хүртэл ажиллаж байна. Дараах хуулийн болон хууль хэрэгжүүлэхтэй холбоотой журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан туршлагатай. Тэрээр “Монгол улсын Компанийн засаглалын Үндэсний тайлан” 2013, 2015 онд боловсруулахад Төрийн өмчит компанийн засаглалыг судалж байсан.
М. Болор
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан
2003 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Эконометрикийн ангийг төгссөн. М.Болор нь ажлын гараагаа Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газраас эхэлсэн ба тус байгууллагад арав гаруй жил ажиллах хугацаандаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулж улс орон даяар хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн Монгол улсын эдийн засгийн макро загвар, салбар хоорондын бүтэц зэрэг сэдвээр судалгааны ажил хэвлүүлсэн. 2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-г үүсгэн байгуулж бизнес консалтингийн салбарт ажиллаж эхэлжээ.
Тэрбээр ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр ШУ-ны магистрийн зэрэг хамгаалсан.
Б. Гантулга
Монголын ачаа тээврийн биржийн Гүйцэтгэх захирал
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |