|
Товч түүх: 1924 онд Ардын намын төв хорооны тэргүүлэгчдийн 5 дугаар Их хурал, Ардын засгийн 7 дугаар их хурлаас баталсан “Архины онц эрхийг улсын санд авах тухай” шийдвэр харьяат улсад аливаа уух зүйлсыг өөрсдөө дотооддоо боловсруулан үйлвэрлэх онц эрхийг улсын санд олгож Идэш тэжээлийн трестийн Архин завод нэртэйгээр 19 ажилтантайгаар одоогийн АПУ ХК-ийн үндэс суурийг тавьсан билээ. Ийнхүү “Архи завод”, “Архи пивоны завод”, Архи пивоны комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж ирсэн.
БНМАУ-ын Засгийн Газрын Өмч Хувьчлалын Комиссын 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоолоор анх Улаанбаатар хотын Архи пивоны комбинатыг Архи, пиво, ундаа буюу “АПУ“ Хувьцаат компани болгон 49 хувийг хувьчилж, үлдэх 51 хувийг төрийн эрх бүхий байгууллага эзэмшиж байхаар тогтоожээ.
Хувьчлагдаагүй үлдсэн 51 хувь буюу төрийн мэдлийн 378867 /гурван зуун далан найман мянга найман зуун жаран долоо/ ширхэг хувьцааг Төрийн өмчийн хорооны 2001 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 663 тоот тогтоолоор Нийтийн дуудлага худалдааны ялагч Монгол-Гонконгийн хамтарсан Туул Интернешнл ХХК дуудлага худалдааны үнэ 4,501,000,000 /дөрвөн тэрбум таван зуун нэг сая/ төгрөгийг хугацаанд нь төлсөн тул АПУ ХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэнээр тус компани 100 хувь хувьчлагдсан болно.
АПУ ХК нь 2 гишүүнтэй 74,287.7 мянган төгрөгний дүрмийн сантайгаар архи, пиво, ундаа, ус, жүүс үйлдвэрлэх, гадаад худалдаа, хүнс барааны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, зоогийн газар баарны үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 10 дугаар сарын 12-нд 2702673 регистрийн дугаар бүхий 9010001005 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн авсан байна.
Хожим нь хууль эрх зүйн орчин шинэчлэгдэн сайжирсанаар нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн билээ.
Тус компани нь 4000 гаран хувьцаа эзэмшигчидтэй 74,287,700 ширхэг зарласан энгийн хувьцаатай бөгөөд биржид хувьцаа нь чөлөөтэй арилжигддаг ТОР-20 компанийн нэг юм. Сүүлд Хөрөнгийн биржийн 2014 оны Шилдэг хувьцаат компаниар өргөмжилсөн билээ.
Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот тушаалаар “Архи, дарс, пиво үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Ажиллагсадын тоо: Хөдөлмөрийн гэрээтэй 1006 ажилтан ажиллагсадтай
Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 90 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
П. Батсайхан АПУ ХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
Ё. Гэрэлчулуун АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Г. Ганболд АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Ө. Батбаяр АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
А. Сиваев АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
С. Эрдэнэ АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Х. Харон Юсупович АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Р. Карло АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
О. Тревор АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Х. Трэвис АПУ ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |