Компаний засаглал
Компанийн засаглалыг хөгжүүлэхэд хийх ажил маш их байна
Агуулга :

 


 

    Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний   форумын нэг хэсэг болсон “Компанийн засаглал, аудит, тайлагнал” салбар хуралдаанаар олон асуудлыг дэвшүүлэн хэлэлцсэн. Энэ талаар хуралдааны модератор Б.Аюуш-тай ярилцлаа.

 

КЗҮЗ: Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сарын 15-нд болсон салбар хуралдаанаар компанийн засаглалын өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэсэн бэ? 

Зочин: Компанийн засаглалын байдал өнөөдөр зохих шаардлагын түвшинд хүрээгүй байгаа. Компанийн үйл ажиллагаа ил тод, хөрөнгө оруулагчдын сонирхсон мэдээллийг цаг тухайд нь өгдөг, нийтийн хүртээл болгодог байх ёстой зэрэг нь засаглалын нэг хэсэг юм. Жишээ нь санхүүгийн тайлан. Энэ нь үнэхээр бодитой үнэн зөв байна уу гэдэгт аудитын байгууллага олон улсын стандартын дагуу шалгаж дүгнэлт өгдөг. Уг аудитын дүгнэлт нь хөрөнгө оруулагчдад зориулдаг зүйл юм. Социализмийн үед төр бүхнийг тогтоож, эргээд төрд тайлангаа гаргадаг байсан бол одоо хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид өмчлөгч нь болсон учир тэдэнд зориулж тайлангаа гаргах хэрэгтэй. Гэтэл энэ хоёрын ялгаа сайн арилаагүй, одоо болтол санхүү, аудитын салбарынхан нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байдал ажиглагддаг. Гэхдээ энэ нь ганцхан Монголд тохиолдож байгаа асуудал биш л дээ. Аудитын компаниуд хариуцлагагүй ажиллаж санхүүгийн тайланг үнэн ч бай худлаа ч бай болж байна гээд баталгаажуулаад байдаг бол хэн хохирч, хэний итгэлийг алдаж түүнээс болоод Монголын эдийн засагт ямар сөрөг үр дагавар гарах вэ? гэдэг  ойлголт дээр бүгд нэг мөр ойлголттой болж чадаагүй байгаа явдал нь компанийн засаглал төлөвшиж чадахгүй байгааг харуулж байна..

 

КЗҮЗ: Хуралдаанд оролцогчид, панелистууд ямар асуудлыг дэвшүүлсэн бэ?

Зочин: Оролцогчдын зүгээс дотоод аудитын асуудлыг хөгжлийн хөтөлбөрт заавал оруулж өгөх хэрэгтэй гэдэг саналыг гаргасан. Мөн “Үндэсний стандарт”-тай болох ёстой гэсэн санал гарч ирсэн нь санхүүгийн тайлангийн ОУ-ын стандартыг ямар компани мөрдөх ёстой вэ гэдгийг анхнаасаа ялгаж өгөх ёстой байсан гэдэг асуудлыг хөндсөн. Харин нягтлан бодох бүртгэлийн шинэ хуульд үүнийг ялгаж өгснөөрөө давуу талтай болж  байна.  Монгол банкнаас манай үндэсний аудитын компаниуд ядаж л Монгол банк хүлээн зөвшөөрөх хэмжээнд аудитаа хийж чаддаг бол банкны аудитыг хийнэ шүү дээ гэж хэлж байсан нь аудитын компаниуд төлөвшиж, хөгжих ёстойг харуулж байна. Ерөнхийдөө манай аудитын салбар хөгжих ёстой болчихоод байгааг харж болно.

 

КЗҮЗ: Та хуралдааны модератороор оролцсоны хувьд энд хэлэлцэгдэж амжаагүй асуудал байгаа юу? Салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудал юу байна?

Зочин: Зөвхөн санхүүгийн салбарт л ОУ-д мөрдөгддөг стандартуудыг нэг мөр хэрэглэдэг юм. Тиймээс аль ч улс оронд байгаа санхүүгийн тайлан нь яг нэг стандартаар бэлтгэгдсэн байдаг. Дэлхийн банкны группээс 10 гаруй чиглэлийн санхүүгийн стандартын хэрэгжилтэнд үнэлгээ өгдөг. Үүнээс санхүүгийн тайлагналын ОУ-ын стандарт, аудитын тайлангийн ОУ-ын стандарт, компанийн засаглалын зарчмуудын хэрэгжилтэнд үнэлгээ хийгдсэн бөгөөд эдгээрийн аль алинд нь манайх хангалтгүй, хэрэгждэггүй гэсэн үнэлгээ авсан. Гэтэл бид хэрэгжиж байна гэж бодоод яваад байдаг. Энэ үнэлгээ нь эргээд гадны хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах эрсдэлтэй юм байна гэдэг сануулгыг өгч байна. Тиймээс бид энэ тал дээр маш их анхаарах хэрэгтэй. Одоо аудитын хууль, нягтлан бодох бүртгэлийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулаад энэ хуулийн хүрээнд шинэчлэл хийх ёстой. Энэ дээр бид анхаарах ёстой. Санхүүгийн салбарын бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад компанийн засаглал хамгийн гол хүчин зүйл нь юм. Салбарын хэмжээнд компанийн засаглалд бага анхаарч байна гэж би харж байгаа. Аудит, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг Сангийн яаманд биш Санхүүгийн зохицуулах хороонд оногдуулах нь зүйтэй гэж хувь судлаачийн зүгээс харж байна.

 

КЗҮЗ: Цаашид компанийн засаглалыг ямар үе шаттайгаар хөгжүүлэх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

Зочин: Өнөөдөр компаниуд санхүүгийн эх үүсвэрээ банкнаас зээл хэлбэрээр авсаар байна. Засаглал сайн бол санхүүжилт нэмэгдэнэ гэдгийг команиудад сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Энэ тал дээр МҮХАҮТ-ын зүгээс Үндэсний зөвлөлтэй хамтарч илүү анхаарна гэдгээ хуралдааны үеэр хэлсэн. Компанийн засаглалыг хөгжүүлэхийн тулд ТУЗ-ийг хүчирхэг болгох хэрэгтэй. Хүчирхэг гэдэг нь ТУЗ-ийн гишүүд чадварлаг бас эрх мэдэлтэй байх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлнэ. Урьд нь ТУЗ зөвхөн билэгдэл төдий байдаг байсан. Тиймээс ТУЗ болон хөндлөнгийн хараат бус аудит, дотоод аудитыг хөгжүүлэх тал дээр илүү их анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн дотоод хяналтын тогтолцоо нь тухайн компанийн үнэ цэнийг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг гэж хөрөнгө оруулалтын шинжээчид үздэг. Тиймээс дотоод хяналт, ТУЗ-ийн үйл ажиллагаа, өөрийгөө үнэлэх үнэлгээ, үнэн бодитой ил тод байдал нь засаглалыг сайжруулах нэг тулгуур болдог. Компанийн засаглалыг хөгжүүлэхэд хийх ажил маш их байна.

 

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

 

 

фото

Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан бөгөөд тус компани 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлснээ мэдэгдсэн юм. Харин энэ долоо хоногт үлдэгдэл төлбөр болох 419 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлэх хүл
Голомт Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нар гэрээнд гарын үсэг зурснаар бизнес эрхлэгчдийг дэмжих хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан.
М-Си-Эс Кока-Кола компани уг уриалгыг дэмжин 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилт тавин ажиллаж эхлээд байна.
Орон гэргүй иргэдээ орон сууцжууллаа
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна.
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна.
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна.
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна.
Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна.
“Компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого” хэлэлцүүлэгийг Конрад-Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр Үндэсний хөгжлийн газар, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Централ Тауэрт зохион байгуулав
Хэн илүү мөнгөтэй вэ? Жон Д.Рокфеллер үү, эсвэл Чингис хаан уу? Энэ бол хариулахад төвөгтэй энгийн асуулт юм. Бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг шилдэг эрдэмтэд, түүхчидтэй хэдэн цаг ярилцсаны эцэст гаргасан байна.
"ДЦС-4" ТӨХК-д гарсан осолд хариуцлага хүлээх эзэнгүй боллоо.

Та хэлэлцүүлэгт оролцохийн тулд өөрийн бүртгэлээр нэвтэрж орно уу! >> Нэвтрэх

Сэтгэгдэлүүд :