Эх сурвалж : Монгол улсын эрчим хүчний яам Нийтлэгдсэн : 2018.10.02 |
"ДЦС-4" ТӨХК-д гарсан осолд хариуцлага хүлээх эзэнгүй боллоо.
Б.Баттулга: Би нэг юм тодруулаад хэлье. Саяны энэ аваарийн асуудал бол компанийн засаглалын асуудал. Яагаад вэ гэвэл мэргэжлийн салбар нь мэргэжлийн байгууллага өөрийнхөө хүмүүсийг томилж, чөлөөлж, байршуулж, чадавхжуулж, сургаж давтан сургах асуудал нь байхгүй болсон. Жишээ нь: Сая би танай нэвтрүүлэгт орохын өмнө “25 цаг” мэдээллийн хөтөлбөрийг харлаа. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хоёрын хооронд саяны аваартай холбоотой асуудлаар юм ярьж байна. Энэ бол яг компанийн засаглал болж байгаа юм.
Л.Мөнхбаясгалан: Юм ярьж байна уу? Хэрэлдэж байна уу?
Б.Баттулга: Ерөнхийдөө хариуцлага тооцох гэсэн “чи хүнээ тооц, чи хариуцлагаа тооц” л гэж байна. Тэгэхээр би эндээс юу гэж харж байна уу гэхээр - Компанийн засаглалын хямрал. Хуучин бол Эрчим хүчний яам, Сангийн яам, Төрийн өмчийн хорооны төлөөлөлтэй байдаг байсан. Сая 2016 оноос хойш Төрийн өмчийн хороонд ерөнхийдөө төрийн өмчит төлөөллийг 100 хувь томилох, чөлөөлөх асуудал нь байдаг. Салбарын сайд нь санал болгодог байгаа. Тэгэхээр одоо Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг нь харах юм бол есөн гишүүнтэй байна. Эндээс гурван гишүүн нь хараат бус. Хоёр нь Төрийн өмчийн хорооны гишүүн байна. Хоёр нь Эрчим хүчний яамны гишүүн байна. Хоёр нь өөр бусад төрийн байгууллагуудын төлөөлөл байна. Ингэхээр эндээс есөн гишүүний хоёр нь л Эрчим хүчний яамны мэргэжлийн хүн байна. ТУЗ дээр олонхоор шийдвэр гаргана.
Л.Мөнхбаясгалан: Мэргэжлийн бус хүмүүсийн шийдвэр гарж байна гэсэн үг үү?
Б.Баттулга: Тийн. Тэгэхээр энэ бол компанийн засаглал. Энэ нь өөрөө манай Эрчим хүчний салбарыг хамгийн эмзэг болгож байгаа. Өнөөдөр манай эрчим хүчний салбарын эрсдэлийг үнэлээд, эрсдэлийг харах юм бол – эмзэг байдал + нь аюул осол + нь чадавхи гэсэн ийм гурван категорит харж болж байгаа юм. Тэгэхээр эмзэг байдал нь юу вэ гэж байгаа юм. Хуучирсан тоноглол, шугам, тоног төхөөрөмж. Аюул осол нь юу юм бэ? Одоо энэ бүртгэгдээд байгаа аваарууд, саяны гардаг аваар. Тэгвэл одоо бид нарт нэг юм хэрэгтэй. Энийг хамгаалах чадавх байна уу? Энэ чадавхийг яаж бий болгох уу? Бид нар шинээр станц барьж чадахгүй. Доод тал нь 2-3 жил, таван жил хэрэгтэй. Тэгвэл өнөө маргааштаа бид нар энэ системийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэх хамгийн хөрөнгө бага зарж, оновчтой шийдэл гэж харах нь бол чадавхжуулах буюу зөв хүнийг, зөв боловсон хүчнийг тухайн байгууллагад нь ажиллаж байсан туршлагийг нь харгалзаад томилох, чөлөөлөх, сонгох. Энэ асуудал нь энэ хямралаас гарах хамгийн эхний асуудал гэж харж байгаа.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |