Нийтлэгдсэн : 2018.12.05 |
“Компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого” хэлэлцүүлэгийг Конрад-Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр Үндэсний хөгжлийн газар, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Централ Тауэрт зохион байгуулав
Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын 5.2.6-д туссан “Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл”-ийг боловсруулах зорилтын хүрээнд “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”-г боловсруулахаар Үндэсний хөгжлийн газар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), Компанийн засаглалын үндэсний зөвлөл (КЗҮЗ) болон Конрад-Аденауэр сантай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого” хурал, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Уг хурал хэлэлцүүлгийг ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар нээлтийн үг хэлж албан ёсоор эхлүүлэв.
Төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудыг төлөөлж долоон илтгэл тавигдсанаас “Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ҮХГ-ын судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболд “Монгол улсын хөгжилд компанийн нийгмийн хариуцлагын гүйцэтгэх үүрэг” гэсэн сэдвийн дор хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, компанийн нийгмийн хариуцлагын хэрэгцээ шаардлага, гурван тулгуурт хөгжлийн стратегийн зураглал, баялаг бүтээгчдээ дэмжих цогц бодлого, багц хууль гэсэн хүрээнд ажлын хэсгийн үйл явцыг танилцуулж хэлэлцүүлгийг хөтлөн явууллаа.
Хувийн хэвшлийг төлөөлж нийгмийн хариуцлагаараа олон нийтэд үлгэр дууриалал болсон Мобиком Корпорацийн бодлого зохицуулалтын албаны дарга С.Дорждэрэм “Мобиком Корпорацийн КНХ-ийн баримтлах үндсэн чиглэл, төсөл хөтөлбөрүүд” илтгэл тавьж оролцлоо.
Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Үдийн цай”, “Оюутны сургалтын зээл”, “Сургуулиудын засварын ажил”, “Мэдээллийн технологийн жишиг сургууль”, “Робокон тэмцээн”, “IT show room төсөл”, “цахим сургууль-Моби тэмүүлэл төсөл” болон спорт, эрүүл мэнд, соёл урлаг, олимпиад зэрэг олон арга хэмжээг ивээн тэтгэжээ.
Мобиком Корпораци байгууллагдсан цагаасаа хойших буюу 1996-2014 оны хугацаанд нийт 4.1 тэрбум төгрөгийг нийгмийн шинж чанартай үйл ажиллагаанд хандив, ивээн тэтгэлэг байдлаар зарцуулсан талаар мэдээллээ.
Оюутолгой ХХК-ийн орон нутгийн харилцаа хариуцсан захирал Ш.Байгалмаа “Koмпанийн нийгмийн хариуцлагад талуудын оролцоо” илтгэлээр Компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг боловсруулсан туршлага, “Говийн оюу” хөгжлийн дэмжих сангаар дамжуулан орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хууль тогтоомж эрсдэл хариуцсан Захирал С.Халиунаа “Нийгмийн хариуцлага буюу ажилчиддаа хувьцаа эзэмшүүлэх замаар хувь эзэн болгох” гэсэн сэдвүүдээр өөрсдийн компанийн туршлагаа хуваалцав.
Мэргэжлийн байгууллагуудыг төлөөлж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны (МАОЭНХ) дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Компанийн нийгмийн хариуцлага ажил олгогчын эрх үүрэг”, иргэний нийгмийн хяналтын төвийн УЗ-ийн гишүүн Д.Энхбат “Компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулахад олон нийтийн хяналт, оролцоог бий болгох”, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын төсөл” гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдлаа.
Уг хурал хэлэлцүүлэгт “Монголын Алт” ХХК, “Таван Толгой” ХК, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”, Худалдаа хөгжлийн банк, Дэлхийн зөн ОУБ, Очир-Ундраа ХХК, Бодь даатгал, Мера ХХК, Натурал эссеншлс ХХК гэх мэт хувийн болон иргэний нийгмийн төлөөллүүд хамрагдсан.
Дээр дурдсан илтгэгчдэд илтгэлээ тавьсны дараагаар зочид төлөөлөгчид сэдвийн хүрээнд үзэл бодлоо нээлттэй солилцож, ажлын хэсэгт үнэтэй санал, бодлоо дэвшүүлсэн өндөр ач холбогдол бүхий хэлэлцүүлэг боллоо.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |