Эх сурвалж : www.ugluu.mn Нийтлэгдсэн : 2021.03.23 |
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан.
Коронавируст халдвар/SARS-CoV-2/ дэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэ удаад Өмнөговь аймгийн онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардуулсан бөгөөд уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулсан бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглаж байгаа юм.
Нэмж мэдээлэхэд, Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт компаниудын 1637 ажилтанд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Verocell” вакциний эхний тунг тариад байгаа бөгөөд хоёр дахь тунг 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийнэ. Цаашид төлөвлөсөн хугацааны дагуу үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулж дуусгах юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |