Компанийн засаглал зөв тогтсон оронд эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдал бий болдог.

Нийтлэгдсэн : 2017.01.25

Монгол улсын Засгийн газраас 2011 оны 69 тоот тогтоолоор “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлаж, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл нь үүний хэрэгжилтийг ханган ажиллаж ирсэн юм. Мөн компанийн тухай хуулийн 75.8-д зааснаар ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар нь компанийн засаглалын сургалтанд сууж, гэрчилгээ авсан байна гэж хуульчилсан байдаг. Үндэсний зөвлөл нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургалтын байгууллагуудтай гэрээ байгуулж, компанийн засаглалын сургалтын хөтөлбөрийг боловсруулан, сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд нэгдсэн гэрчилгээ олгох зохион байгуулалтыг хийж ирэв. Энэхүү хуулийн хэрэгжилтийн дагуу Компанийн засаглалын сургалтын хөтөлбөр боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэн,10-аад сургалтын байгууллагад сургалт явуулах эрх олгон гэрээ байгуулж, таван мянга гаруй хүнд гэрчилгээ олгосон байна.

 

2017 оны эхний гэрээг 01-р сарын 16 ны өдөр “Банк Санхүүгийн Академи”-тай хийж, засаглалын гэрчилгээ олгох сургалтын гэрээг батлан гарын үсэг зурлаа. Засаглалын гэрчилгээ олгох сургалтаар компанийн ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах, захиралуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхолын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба хамааралтай талуудын асуудлууд, эрсдэлийн удирдлага болон манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үздэг юм.

 

Компанийн шударга, ил тод нээлттэй байдал нь ганц улс орны төдийгүй, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөтэй.

Энэхүү суртгалтад хамрагдсанаар

• Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд,

• Монголын хууль эрх зүйн зохицуулалт, OEVD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,

• Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захиралуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх бус захиралуудын үүрэг ач холбогдол, захиралуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,

• Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дахь үүрэг хариуцлага,

• ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,

• Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцах юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн