Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг өөрчлөхөөр болжээ

Нийтлэгдсэн : 2021.03.24

Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан бөгөөд тус компани 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлснээ мэдэгдсэн юм. Харин энэ долоо хоногт үлдэгдэл төлбөр болох 419 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлэх хүл

Оюутолгойн хөрөнгө оруулагч талууд болох Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани олон удаагийн хэлэлцүүлгийн дараа далд уурхайн өргөтгөлийг санхүүжүүлэх гэрээнд өөрчлөлт хийхээр болсон талаар Никкей Ази мэдэгдлээ.

Дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийн санхүүжилтийн өртөг өссөн нь Монгол Улсын өмнөх Ерөнхий сайд болон Риогийн сүүлийн гүйцэтгэх захирлыг унагах шалтгаан болсон гэж болно. Энэ нь төслийг хэрэгжүүлэгч талуудыг зардлаа хэрхэн хуваах нөхцлийг өөрчлөх эхлэл болсон ч гэж үзэж болох юм. 

Манай улс Оюутолгой төслөөс 2032 оноос ашиг хүртэх хүлээлттэй байсан. Гэвч өнгөрсөн оны сүүлчээр Рио Тинто компаниас танилцуулсан ТЭЗҮ-д Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилт 6.8 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээллэсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслөөс ашиг хүртэхгүй бол Дубайн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж байв. 

Рио Тинто уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтыг дангаараа санхүүжүүлж, уурхайн эзэмшлийн хувийг Монгол Улсад зээлээр олгосон. Тиймээс тус компани менежментийн хураамж, зээлийн төлбөрөө Оюутолгойн орлогоос авч буй. 

2015 онд байгуулсан өргөтгөлийн хэлэлцээрийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж байгаа ч зээлээ бүрэн төлөх хүртэл Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг авахаа түр хүлээх хэрэгтэй гэсэн заалт бий. Тиймээс хөрөнгө оруулагч талууд уулзан олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд тус гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулахаар тохиролцжээ. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго "Nikkei Asia"-д ярилаа. Тэрээр "Рио Тинто компани зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэв. 

Энэ талаар“Рио Тинто” компанийн ойрын эх сурвалж Дубайн гэрээг өөрчлөхөөр тохиролцсоныг баталлаа. Гэрээний өөрчлөлтийн гол цөм нь цаашид зардлын өсөлтийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг оршиж буй. Учир нь "Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гүний уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдвэл яах вэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс бид 2015 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бус шинэ гэрээ байгуулахыг хүсч байна" хэмээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэллээ. 

Мөн өнгөрсөн оны төгсгөлд Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан бөгөөд тус компани 230 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлснээ мэдэгдсэн юм. Харин энэ долоо хоногт үлдэгдэл төлбөр болох 419 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлэх хүлээлттэй байгаа юм. 

Дашрамд дурдахад, Оюутолгой дахь алт олборлодог ил уурхайн олборлолт 2012 оноос эхэлсэн бөгөөд газар доорхи хэсэг нь 2022 оны аравдугаар сард нээгдэх ажээ.

Д.ОЮУНЧИМЭГ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн