Танилцуулга
Манай компани нь Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүссэн 1991 оноос хойш 23 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй анхны мэргэжлийн компаниудын нэг юм.
Бид 2006 онд Монголын хөрөнгийн биржид нийт 10 сая ширхэг хувьцааг гарган компанийн хэлбэрийг өөрчлөн биржид бүртгэлтэй хувьцаат компани болсон бөгөөд 2008 онд 1 сая ширхэг хувьцааг нэмэлтээр гарган олон нийтэд санал болгосон.
“БиДиСЕК” ҮЦХК нь Санхүүгий Зохицуулах Хорооноос олгодог Андеррайтер, Брокер Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 онд авснаар Монгол улсад анхны үнэт цаасны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч үнэт цаасны компани болсон.
Өнгөрсөн хугацаанд компанийн удирдлага, менежментийн стратегийн хүрээнд үйл ажиллагаа тогтмол өргөжин тэлж байгаа б...
Дэлгэрэнгүйа дээрх хугацаанд бид Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани болж чадсан. Энэ бүхнийг манай компанийн үйлчилж буй харилцагчдын тоо, үнэт цаасны арилжааны хэмжээ, гаргасан үнэт цаасны тоо, татан төвлөрүүлсэн үнийн дүн, санхүүгийн чадвар, үтогтвортой үйл ажиллагаа, харилцагчиддаа үзүүлдэг үйлчилгээний төрөл зэрэг олон үзүүлэлтүүд илтгэдэг.
Манай компаний үндсэн үйл ажиллагааны нэг болох брокерийн үйлчилгээг ард иргэд, хөрөнгө оруулагчдад ойртуулах, тэдгээрийг үнэт цаасны зах зээлийн арилжаанд саадгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх, зах зээлийн шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэх, ард иргэдийн хөрөнгийн зар зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Монгол улсын томоохон хот суурин газруудад салбар нэгжээ байгуулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Одоогийн байдлаар бид Улаанбаатар хот болон 8 аймагт 10 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба дотоод, гадаадын нийт 170 орчим мянган харилцагчдад үйлчилдэг Монгол улсын хамгийн өргөн брокерийн сүлжээг бий болгоод байна.
Бид 2007-2013 ондуудад МХБ-ийн үнэт цаасны нийт гүйлгээний 27-91%-ийг дангаараа гүйцэтгэсэн ба 2012 онд хамгийн өндөр буюу үнэт цаасны гүйлгээний 91%-ийг дангараа хийж гүйцэтгэсэн байна. 2014 оны хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн арилжааны нийт арилжааны 40 хувийг дангаар хийж гүйцэтгээд байна.
Үйл явдлын мэдээ
БНХАУ-ын компаниуд ам.долларын бондын хэмжээгээ бууруулж, юаниар гаргах бондоо 51 хувиар нэмэгдүүлээд байна. Одоогоор тус улсын бизнес эрхлэгчид нийт 1.1 их наяд ам.долларын бонд г
“Би Ди Сек” ХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BDS Cup” хөлбөмбөгийн тэмцээн үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын хөрөнгийн биржээр арилжигдах жилийн 3 сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасны захиалгыг 2014 оны 10-р сарын 29-ний өдрөөс эхэлж “БиДиСЕК” ҮЦХК-иар дамжуулан авах болом
Бусад үйл явдлын мэдээ