|
Манай компани нь Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүссэн 1991 оноос хойш 23 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй анхны мэргэжлийн компаниудын нэг юм.
Бид 2006 онд Монголын хөрөнгийн биржид нийт 10 сая ширхэг хувьцааг гарган компанийн хэлбэрийг өөрчлөн биржид бүртгэлтэй хувьцаат компани болсон бөгөөд 2008 онд 1 сая ширхэг хувьцааг нэмэлтээр гарган олон нийтэд санал болгосон.
“БиДиСЕК” ҮЦХК нь Санхүүгий Зохицуулах Хорооноос олгодог Андеррайтер, Брокер Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 онд авснаар Монгол улсад анхны үнэт цаасны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч үнэт цаасны компани болсон.
Өнгөрсөн хугацаанд компанийн удирдлага, менежментийн стратегийн хүрээнд үйл ажиллагаа тогтмол өргөжин тэлж байгаа ба дээрх хугацаанд бид Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани болж чадсан. Энэ бүхнийг манай компанийн үйлчилж буй харилцагчдын тоо, үнэт цаасны арилжааны хэмжээ, гаргасан үнэт цаасны тоо, татан төвлөрүүлсэн үнийн дүн, санхүүгийн чадвар, үтогтвортой үйл ажиллагаа, харилцагчиддаа үзүүлдэг үйлчилгээний төрөл зэрэг олон үзүүлэлтүүд илтгэдэг.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|