Компани нь Төлөөлөн удирлдах зөвлөлөөс баталсан компанийн тухай хууль, компанийн засаглалын кодекст нийцсэн ногдол ашигийн бодлоготой. Үүнд дараах зүйлсийг тусгасан байдаг.
-
Компани нь хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг зохистой захиран зарцуулж, жил бүр ногдол ашгийн хэмжээг өсгөн зохистой түвшинд байлгах зорилготой ажиллана.
-
ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
-
Компанийн ногдол ашиг хуваарилах асуудлыг ТУЗ хэлэлцэн батлаж, хувьцаа эзэмшигчид мэдээлнэ.
-
Компанийн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт, нийгмийн арга хэмжээний хуваарилалтыг хасаад үлдэх хэсгийг ногдол ашигт хуваарилж байна. Энэхүү дүн нь компанийн тухайн жилийн цэвэр ашгийн 20%-иас доошгүй хэмжээтэй байна.
-
Бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр ногдол ашиг тараах тохиолдолд тухайн эд хөрөнгө, үнэт цаасны үнэлгээг ТУЗ-өөс тогтооно.