• Би Ди Сек ХК
  • Үйл ажиллагааны чиглэл
Брокерийн үйлчилгээ: 180 000 харилцагчтай, 8 салбартай ба зах зээлийн нийт арилжааны  25-91 хувийг гүйцэтгэдэг.
 
Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ: 16 компанид энэхүү үйлчилгээг хүргэдгээс Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий "Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүжилтийн болон дотоод, гадаадын биржүүдэд бүртгүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.
 
Андеррайтерийн үйлчилгээ: 2005 оны 6-р сарын 07-ны өдрийн 34 тоот тогтоолоор Андеррайтерийн үйлчилгээ эрхэлэх тусгай зөвшөөрөл авсан юм.   Монголын Хөрөнгийн зах зээл дээр 2005-2008  онд   нийт 13 компани шинээр үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн  бөгөөд “БиДиСЕК” ХК нь 7 хувьцаат компанийн Андеррайтераар ажилласан.
 
Tел-И Брокер: Tел-И Брокер гэдэг нь харилцагч танд орон зай, цаг хугацаанаас үл хамааран үнэт цаасны арилжаанд оролцох, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хамгийн хялбараар хийх замаар өөрийн хөрөнгөө үр ашигтай удирдах боломжийг олгож буй үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь орчин үеийн мэдээлэл, харилцаанд өргөн хэрэглэгддэг технологи болох Интернэт, Утас, Факс ашиглан  гэр болон ажлын байрнаасаа,  гадаад улс орноос төрөл бүрийн үйлчилгээг авах боломжийг танд олгоно.
 
Сургалт: Иргэдэд хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, хөрөнгийн зах зээлд хөл тавих суурь мэдлэгийг олгоно. 
 
Судалгаа шинжилгээ: Хөрөнгө оруулагчдад зориулан нийт 22 судалгааны бүтээгдэхүүнийг англи хэл дээр гаргасан бөгөөд энэ жилээс эхлэн зарим онцлох судалгааны ажлуудыг Монгол хэлээр гаргаж эхэлсэн байна.
 
Татан төвлөрүүлсэн хөрөнгө“БиДиСЕК” ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг өөрийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа дэмжихэд зарцуулна. Энэ нь Монголын үндэсний үйлдвэрлэгч, компаниудад шаардлагатай санхүүжилтыг босгоход нь богино хугацаанд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Лхагвадорж Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Амарсанаа Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Энхбаяр Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Т. Хитоши Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

А. Амгаланбаатар Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

М. Алексис Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

П. Жеймс Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Батгэрэл Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Даянбилгүүн Би Ди Сек ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ө. Даваасүрэн Би Ди Сек ХК-ийн Нарийн бичиг