• Амар Даатгал ХХК
Танилцуулга
  “Гэр даатгал” ХХК нь Монголын даатгалын зах зээл дээр 13 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх 2003 онд Монгол траст холдинг даатгал ХХК нэртэйгээр байгуулагдан тээврийн хэрэгсэл болон хөрөнгийн даатгалаар амжилттай ажиллаж, нөөцийн сангийн хэмжээгээ богино хугацаанд нэмэгдүүлсэн . Манай компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2007.01.19-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор олгогдсон 11 хэлбэрийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх #2/07 тоот тусгай зөвшөөрөлтэй.   "Гэр даатгал" ХХК нь "Кэй Эйч Кэй" ХХК-ийн 100% хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг. "Гэр даатгал" ХХК-ийн ТУЗ нь П.Золзаяа, Я.Чойжилсүрэн, Д.Золжаргал, Э.Аймурат, гэсэн 4 гишүүн, Г.Рагчаасүрэн гэсэн хараат бус 1 гишүүн, нийт 5 гишүүний бүрэл...Дэлгэрэнгүй
дэхүүнтэй. Компанийн гүйцэтгэх захирлаар Я.Чойжилсүрэн ажиллаж байна. Манай компани өнөөдрийн байдлаар ямар нэг салбар төлөөлөгчийн газаргүй байгаа ба даатгалын зуучлагч компаниуд болон даатгалын төлөөлөгчдөөр дамжуулан даатгалын үйлчилгээг түгээж байна.    “Гэр даатгал” ХХК нь даатгалын зах зээл дээр найдвартай ажиллаж байгаа үндэсний даатгалын  компани бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллага юм. Манай компани даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулсан бүхий л хугацаандаа даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хохирлыг цаг тухайд нь шуурхай олгож, үйлчилгээгээ улам сайжруулсаар ирсэн билээ.   Манай компани аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, иргэдийн гэнэтийн осол, ачаа тээвэр, зорчин явагчийн гэнэтийн осол, гадаадад зорчигчдын эрүүл мэнд,гэнэтийн осол гэх мэт даатгалын төрлүүдээр үйл ажиллагаагаа явуулж, даатгалын эдгээр төрлүүдээр Монгол-Оросын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “ Суруга Монгол” ХХК, “ Чингис хаан” зочид буудал, “Технофонд” ББСБ, “Юу Жи Си “ ХХК,  “Жи Ти Эс Адвокатс” ХХК,  “Оюуны өмчийн газар” , “Алтай кашмер” ХХК,  Чингэлтэй,Сонгино-Хайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд болон дүүргийн төсвийн байгууллагууд зэрэг даатгуулагчидтай хамтран ажиллаж байна.         Гэр даатгал ХХК нь тээврийн хэрэгсэл, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, ачаа тээвэр, зорчин явагчийн гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн осол болон бүх төрлийн хариуцлага, иргэдийн гэнэтийн осол,хөрөнгийн зэрэг даатгалын бүтээгдэхүүнийг Монголын даатгалын зах зээл дээр маш амжилттайгаар борлуулж даатгалын зах зээл дээр баттай байр сууриа хадгалж байна.         Манай компани одоогоор гадаадын давхар даатгалын компанитай гэрээ байгуулж ажиллаагүй байгаа ба өөрсдийн хуримтлагдсан нөөц сангаар даатгалын нөхөн төлбөрийг шуурхай олгож байна.    Бид та бүхэнд Монголын даатгалын зах зээл дээрхи хамгийн сайн нөхцөлтэй, хамгийн найдвартай даатгалын хамгаалалт , эрсдлийн удирдлагын үйлчилгээг хамгийн боломжийн үнээр санал болгож байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ санал бодлыг сонсож, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлчидтэйгээ нягт хамтран ажилладаг юм. Элдэв эрсдэлд санаа зоволгүйгээр үйл ажиллагаагаа сэтгэл амар явуулах боломжийг танд даатгалын мэргэжилтнүүд болох Гэр даатгал ХХК олгож байна      
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

П. Золзаяа Амар Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга

Э. Аймурат Амар Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Я. Чойжилсүрэн Амар Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Золжаргал Амар Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн