• Сүү ХК
Танилцуулга
Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.   Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.   Бид “Малчны хотноос таны гэрт...Дэлгэрэнгүй
” уриан дор нийт 3500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна. Мөн Сүү ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжлийг тодорхойлогч хагас зуун жилийн түүхтэй Монгол улсын Ууган сүүний үйлдвэр юм .   Компаний эрхэм зорилго, баримтлах зарчим Эрхэм зорилго   Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээдлэн, орчин үеийн дэвшилтэт техник технологи ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх   Компаний баримтлах зарчим   Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээдлэх Байгальд ээлтэй,  олон улсын чанарын стандартын шаардлага хангасан  бүтээгдэхүүн үйлдвэрлэх Малчид фермерүүдийн амьжиргааг дэмжин ажиллах Бүтээлч,  хамт олонч байдлыг бүрдүүлэх Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх     1940 он СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ Дэлхийн 2 дугаар дайны  уршгаар Монгол оронд өргөн хэрэглээний бараа ялангуяа гурил, будаа, цай, элсэн чихэр зэрэг хүнсний зүйл туйлын ховор байсан түүхийн энэ үед манай хүнсний аж үйлдвэрт цоо шинэ үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болж хүн амын хүнсний хангамжид бодитой нэмэр оруулж байсны нэг тод жишээ нь цөцгийн тосны үйлдвэрлэл юм. 1941 онд Мал Аж Ахуйн яамны харьяанд сүү хүлээн авах 300 тасаг, цөцгийн тос боловсруулах хоёр үйлдвэрийг байгуулжээ. Ийнхүү  манай орны сүү, тосны үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах  болсон  төдийгүй 1946 онд 300 тонн цөцгийн тосыг гадаадад нийлүүлсэн байна. Энэ үеэс одоогийн “СҮҮ” ХК-ийн үндэс суурь тавигдсан. 1958 он СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ Анх нийслэлийн хүн амыг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, ЗХУ болон европын орнуудын техник хэрэгсэлээр тоноглогдсон хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ашиглалтанд орсон. Энэ нь Монгол улсын сүү боловсруулах үйлдвэрийн хөгжлийн шинэ үеийн эхлэл байв. 1961-1990 он ЭРЧИМТЭЙ ХӨГЖСӨН ОН ЖИЛҮҮД Сүү боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад ЗХУ ихээхэн тусалж дэмжиж байсан бөгөөд олон дээд боловсролтой мэргэжилтнүүд ажиллаж шинэ шинэ тоног төхөөрөмжийг ашиглан олон нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болсон бөгөөд бидний сайн мэдэх гурвалжин сүү, шилтэй сүү тараг, аарц ааруул үйлдвэрлэдэг байв. 1971 оны 6-р сард ЗХУ-ын тусламжтайгаар хүүхдийн тэжээлийн цех ашиглалтанд орж хүүхдэд зориулсан нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 1985 оны 7-р сард  ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар техник технологийн шинэчлэл хийж  хоногт 200 тн сүү боловсруулах өндөр хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. 1991-2000 он ЗАХ ЗЭЭЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕ 1991 оноос бусад салбарын адил хүнсний аж үйлдвэрийн салбар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд сүүний үйлдвэр бусад томоохон үйлдвэрийн адил төрийн өмчийн 51 хувийн оролцоотой хувьцаат компани болсон. 1992 оноос сүүний үйлдвэрлэл эрс буурч 1993 онд 1990 оныхоос 4,7 дахин  1995 онд 34 дахин буурсан байна. 1993 оноос саалийн механикжсан фермүүд зах зээлийн нөхцөлд зардалаа нөхөж бие даан ажиллаж чадахгүйд хүрч,  жижиг аж ахуйн нэгж болон задарч нэг хэсэг нь бүр мөсөн хаагдсанаар  сүүний үйлдвэрлэл түүхий эдгүй болж  1996 оны эцэст үйлдвэр хүчин чадлынхаа дөнгөж 2 хувийг ашиглах хүртлээ зогсонги байдалд орж байлаа. 1997 оноос бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж 175 ажилчидтайгаар 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. 1998 онд хүчин чадлынхаа 20 шахам хувийг ашиглан байлаа.  Тухайн үед Япон улсын буцалтгүй тусламжаар хөргөлтийн цехээ системээр нь бүрэн шинэчлэн тоноглож, тусгай тоноглол бүхий 20 авто машинаар сүү татах, борлуулах ажил үйлчилгээ явуулдаг болсноор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж үндэсний томоохон үйлдвэрлэгч болж чадсан байна. 2000-2010 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОН ЖИЛҮҮД 2005 онд Итали Чехийн хамтарсан үйлдвэрийн зайрмаг үйлдвэрлэх автомат шугамыг үйлдвэртээ суурилуулсан нь одоогийн хүүхэд багачуудын идэх дуртай “Мөрөөдлийн” нэртэй  15 гаруй  нэр төрлийн зайрмаг үйлдвэрлэн зах зээл дээр борлуулж байна. 2006 Пьюрпак савлагааны шугам үйлдвэртээ нэвтрүүлснээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмлээ.  2008 оноос тетрапак савалгааг үйлдвэртээ нэвтрүүлж тетрапак сүү болон тетрапак жүүсийг үйлдвэрлэж эхлэсэн. 2009 онд Хэнтий аймгийн Батширээт сумд сүү боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. 2010 онд  Европын орнуудад  нилээд дэлгэрсэнжимстэй иогурт савлах машиныг үйлдвэртээ нэвтрүүлэн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Мөн тус онд эрүүл ахуйн шаардлага хангахуйц сүү нийлүүлэх зорилгоор цахилгаан саалтуурын  фермер ашиглалтанд оруулав. 2011  онд Орхон аймгийн Эрдэнэт хот дахь “Эрдэнэт Сүү Эко” ХХК-ийг ашиглалтанд оруулсан. 2012 он Итали улсын тоног төхөөрөмжөөр суурилуулан Итали зайрмагны цех ашиглалтанд оруулж “Amore” брэндийн зайрмаг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүллээ. 2013онТCP NIMCO-680 сүү савлах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглалтандоруулав.Мөнтараг савлах DRGR маркын шинэ савлагааны тоног төхөөрөмж суурилууллаа.  
Үйл явдлын мэдээ
Сүү /MSE:SUU/ компани нь хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 1 ширхэг энгийн хувьцаагаа 1,000 дахин хуваахаар шийдвэрлэсэн билээ.
50 гаруй жилийн түүхтэй монгол улсын үндэсний томоохон үйлдвэр “Сүү” ХК нь байгуулагдсан цагаас нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн.
Жолоочын дурсамж яриа- www.mongolmilk.mn (2014.11.04)
Сүү бэлтгэлийн жолооч А.Цэрэндорж: Миний бэлтгэсэн сүүгээр хэрэглэгчид цайгаа сүлж дээжийг нь мандах наранд өргөдөг гэж бодохоор сайхан санагддаг
Үндэсний Манлай Үйлдвэр “СҮҮ” ХК нь сүүлийн жилүүдэд техник, технологийн шинэчлэлт хийн олон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаа үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шал
Бусад үйл явдлын мэдээ
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Цэрэндорж Сүү ХК-ийн Хуульч

Д. Ганбаатар Сүү ХК-ийн ТУЗ -ийн дарга

Ш. Даваалимбэ Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Г. Баяр Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Жамьяан Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ц. Соёл-эрдэнэ Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Мөнхжаргал Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Цэрэнжигмэд Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Уянгалянхуа Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Түвшинтөгс Сүү ХК-ийн ТУЗ -ийн гишүүн