Салбар үйлдвэрийн танилцуулга
“Эрдэнэт Сүү Эко” ХХК-ийнтанилцуулга
2011 онд “Сүү” ХК нь баруун бүсийн аймгуудыгчанарын өндөр түвшинд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор Эрдэнэт хот дахь салбар үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь бүрэн автомат, сүүлийн үеийн техник технологиор бүрэн хангагдсан бөгөөд хоногт 40 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
“Эрдэнэт Сүү Эко” ХХК нь Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн 10 гаруй чиглэлийн 600 гаруй малчдаас жилийн дөрвөн улиралд тасралтгүй сүү татан авалт хийж ISO 9001:2008 ЧУТ-г үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, техник технологийн дэвшлийг ашигланэкологийн цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм.
Аарц цөцгийн тосны үйлдвэр
“Сүү” ХК нь 2009 онд Аарц цөцгийн тос үйлдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Батширээт суманд хоногт 10 тонн сүү боловсруулах хүчин чадалтай сүү боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон юм. Тус үйлдвэр нь дэвшилтэт техник технологоор бүрэн хангагдсан бөгөөд аарц цөцгийн тос үйлдвэрлэдэг.
Энэхүү үйлдвэр нь Хэнтий аймгийн Батширээт сумын 200 гаруй малчдаас зуны улиралд сүү татан авалт хийж экологийн цэвэр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.