Монгол улсын Ууган сүүний үйлдвэр “Сүү” ХК нь “2013 оны Онцлох 10 аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа.
Эх сурвалж : www.mongolmilk.mn
Нийтлэгдсэн : 2014.11.04 |
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж яваа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан тодруулах “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
17 дох удаагаа зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үеэр Монголын анхны сүүний үйлдвэр “Сүү” ХК-ийг Монгол Улсын Хүнсний үйлдвэрийн салбарт оновчтой маркетинг менежмент хэрэгжүүлж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн олон нэрийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг нь өндрөөр үнэлж 2013 оны “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр тодруулан “МӨНГӨН МЕРКУРИ”цом, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгов.
“Сүү” ХКнь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдаж байсан хагас зууны түүхтэй Монголын анхны сүүний үйлдвэр юм. Өнөөдрийн байдлаар манай компани зах зээл дээр 100 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлж буй тэргүүлэгч компани юм.
Монголын анхны сүүний үйлдвэр “Сүү” ХК нь бүтээгдэхүүнийхээ чанарыг уламсайжруулах, харилцагч хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2011 оны 3 сараас эхлэн ISO 9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог “SAI GLOBAL” олон улсын байгууллагаар итгэмжлүүлэн үйлажиллагаандаа нэвтрүүлсэн. 2014 онд ISO 22000 хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Мөн “Сүү” ХК нь 3500 гаруй малчидтай хамтран ажилладаг бөгөөд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулж байдаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч үндэсний манлай үйлдвэр юм.