Эх сурвалж : www.mongolmilk.mn Нийтлэгдсэн : 2014.11.04 |
Сүү бэлтгэлийн жолооч А.Цэрэндорж: Миний бэлтгэсэн сүүгээр хэрэглэгчид цайгаа сүлж дээжийг нь мандах наранд өргөдөг гэж бодохоор сайхан санагддаг
Би “Сүү” ХК-д ороод найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 672,000 км зам туулж хүүхэд хөгшид гээд бүх насны хэрэглэгчдийнхээ сүүний хэрэгцээг хангах сүүг бэлтгэжээ. Өнгөрсөн хугацаанд миний туулсан энэ зам цаашид хэд дахин өсч, нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. “Сүү” ХК-даа орсноос хойш сүү бэлтгэхээр яваагүй чиглэл гэж надад байхгүй. Өвөлдөө малчдаас авах сүүний гарц багасаад ирэхээр арав орчим чиглэлээс сүүгээ бэлтгэдэг байхад зундаа энэ чиглэл хоёр дахин нэмэгдэнэ. Энэ хэрээр сүү бэлтгэлийн жолооч бидний туулах зам ихэсдэг дээ. Анх Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйгаас сүү бэлтгэх үүрэг аван замд гарч байсан бол яг одоо Зүүн хараагийн чиглэлд малчдаасаа өнөөдрийн шинэ саалийг нь аваад явж байна. Миний бэлтгэсэн сүүгээр нийслэл, хот хөдөөгийн мянга мянган хэрэглэгчид цайгаа сүлж, цайныхаа дээжийг мандах наранд өргөн хүслээ шивнэдэг гэж бодохоор ажлаараа бахархахын аргагүй юм даа
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |