Монгол үнээний шинэ сүүгээр савласан өтгөн сүү худалдаанд гарлаа

Эх сурвалж : www.mongolmilk.mn

Нийтлэгдсэн : 2014.11.04

Үндэсний Манлай Үйлдвэр “СҮҮ” ХК нь сүүлийн жилүүдэд техник, технологийн шинэчлэлт хийн олон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаа үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм.

Манай компани 2012 онд “Мөрөөдлийн” зайрмагныхаа үйлдвэр болон сүү боловсруулах үйлдвэртээ өргөтгөл, шинэчлэлийг амжилттай хийж дуусгасан. Үүний үр дүнд Монголд анх удаа үнээний шинэ сүүгээр тетрапак савлагаатай “Өтгөн сүү” – г үйлдвэрлэж эхлээд байна. Өмнө нь тетрапак савлагаанд зөвхөн сэргээсэн сүүг ашигладаг байсан. Учир нь тетрапак савлагаатай бүтээгдэхүүнийг 6 сар хүртэлх хугацаанд хадгалдаг болохоор   маш өндөр чанартай сүү, цэвэр сүүг шаарддаг. Харин одоо энэхүү шаардлагад нийцүүлэн нийслэлийн төдийгүй эх орныхоо өнцөг булан монгол үнээний шингэн сүүгээ хүргэх зорилгоор тетрапак савлагаанд тохирсон чанартай сүүг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан ариутган савлаж хэрэглэгчиддээ хүргэж байна. “Өтгөн сүү” нь 3,6 % “Илүү Өтгөн Сүү” нь 4,0 % - ийн тослогтой учраас цай сүлэх хэрэгцээнд илүү тохиромжтой. Монгол үнээний шинэ сүүгээр үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлснээрээ нийт Монголчуудынхаа  сүүний хэрэглээг бүрэн хангах боломжтой болж байна.
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн