“Сүү” ХК-иас хэрэглэгчдэдээ хандсан Мэдээлэл

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2014.11.04

50 гаруй жилийн түүхтэй монгол улсын үндэсний томоохон үйлдвэр “Сүү” ХК нь байгуулагдсан цагаас нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн.

Хагас зууны туршид  нь хэрэглэгчдэдээ зөвхөн экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэм зорилго, ажиллах зарчмаа болгон ажилласаар ирлээ.  
“Сүү” ХК нь энэхүү их туршлагадаа үндэслэн сүү бэлтгэлийн нэгдсэн системтэй үйлдвэр болон өргөжсөн юм. Тус үйлдвэр нь Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймаг болон Улаанбаатар хот орчмын  Жаргалант, Гачуурт  тосгон зэрэг 30 гаруй чиглэлээс өглөө, оройд сүү татан авалт  хийж байна. Одоогоор нийт 3000 гаруй малчид, 200 орчим фермертэй хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтын хүч хөдөлмөрөөр монгол үнээний сүүгээр хийсэн  олон нэр төрлийн  бүтээгдэхүүнийг  хэрэглэгч та нартаа хүргэдэг. 
Өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжсөн орнуудын ашиглаж буй техник, технологийн ашиган “Өдөр бүр шинэ” уриатай  сүү, хорхой ааруул, аарц цөцгийн тос, зайрмаг зэрэг үндсэн 5 төрлийн  60 гаруй нэрийн  бүтээгдэхүүн  зах зээлд нийлүүлдэг. Бид өөр олон нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг гаргах болно.  
Дээрх бүтээгдэхүүнүүд нь СҮҮ ХК-с гадна сүү бэлтгэн нийлүүлэгч 3000 гаруй малчдийн маань нөр их хөдөлмөр шингэсэн хамтын бүтээгдэхүүн юмаа. Сүүлийн 2 жилийн байдлаар 2008 онд  16,8 сая литр  сүү ,  2009 онд 13,8 сая литр сүү  малчдаас татан авсан байна.  Жил бүр малчдаас татан авах сүүний хэмжээгээ нэмэгдүүлэхээр зорьж байна. 
“СҮҮ” ХК-ний  хамт олон нь хүнсний аюулгүй байдлыг чанд сахин, хэрэглэгчдийн итгэл найдварыг дээдлэн ажилладаг. Цаашид ч энэхүү зарчмаа мөрдөн ажиллах болно.  
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн