|
“Нэйшнл Лайф Даатгал" бол Монгол Улсад урт хугацааны даатгалын үйлчилгээг эрхлэн явуулах зөвшөөрөл бүхий анхны компани юм.
"Нэйшнл Лайф Даатгал" ХХК нь 2008 онд урт хугацааны буюу амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын анхны компани болж байгуулагджээ.
Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед даатгуулагчынхаа орлогыг тасалдалгүй үргэлжлүүлэх, улмаар тэдний гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах үүрэгтэй байдаг. Мөн хувь хүн болоод нийгмийн өмнөө тавьсан зорилгод хүрэхэд шаардлагатай мөнгөн хуримтлалыг бий болгох хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог юм.
Өнөөдөр хувь хүмүүс гэр бүл, үр хүүхдээ даатгуулахын зэрэгцээ ажил олгогч нь ажиллагсдаа амьдралын даатгалд хамт олноор нь хамруулж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж байна.
"Нэйшнл Лайф Даатгал" ХХК компани нөхөн төлбөрийг шуурхай олгох, найдвартай байдлыг хангах үүднээс Германы Мюних Ре давхар даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Мөн даатгуулагчдынхаа аялалын үеэрх аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын яаралтай түргэн тусламжийн Интернэйшнл СОС байгууллагатай хамтран дэлхийн өнцөг булан бүрт даатгалын үйлчилгээгээ хүргэж байна.
Яагаад биднийг сонгох ёстой вэ?
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Д. Жаргалсайхан Нэйшнл Лайф даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
О. Бадрал Нэйшнл Лайф даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Батжаргал Нэйшнл Лайф даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Саранчимэг Нэйшнл Лайф даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
А. Билгүүн Нэйшнл Лайф даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн |