Танилцуулга
“Нэйшнл Лайф Даатгал" бол Монгол Улсад урт хугацааны даатгалын үйлчилгээг эрхлэн явуулах зөвшөөрөл бүхий анхны компани юм.
"Нэйшнл Лайф Даатгал" ХХК нь 2008 онд урт хугацааны буюу амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын анхны компани болж байгуулагджээ.
Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдсон үед даатгуулагчынхаа орлогыг тасалдалгүй үргэлжлүүлэх, улмаар тэдний гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах үүрэгтэй байдаг. Мөн хувь хүн болоод нийгмийн өмнөө тавьсан зорилгод хүрэхэд шаардлагатай мөнгөн хуримтлалыг бий болгох хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог юм.
Өнөөдөр хувь хүмүүс гэр бүл, үр хүүхдээ даатгуулахын зэрэгцээ ажил олгогч нь ажиллагсдаа амьдралын даатгалд ха...
Дэлгэрэнгүймт олноор нь хамруулж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж байна.
"Нэйшнл Лайф Даатгал" ХХК компани нөхөн төлбөрийг шуурхай олгох, найдвартай байдлыг хангах үүднээс Германы Мюних Ре давхар даатгалын компанитай хамтран ажиллаж байна. Мөн даатгуулагчдынхаа аялалын үеэрх аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын яаралтай түргэн тусламжийн Интернэйшнл СОС байгууллагатай хамтран дэлхийн өнцөг булан бүрт даатгалын үйлчилгээгээ хүргэж байна.
Яагаад биднийг сонгох ёстой вэ?
Даатгалын хураамжыг уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжтой
Харилцагч, даатгуулагчдад тусгайлан зориулсан бүтээгдэхүүнүүдээ өөрийн хэрэгцээнд тохируулан сонголтоо хийх боломжтой
Даатгалын нөхөн төлбөрийг шуурхай, хүндрэл чирэгдэлгүй олгодог
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын даатгалын гэрээгээр хамгаалагдана
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.