• Улаанбаатар БУК ХК
  • Үйл ажиллагааны чиглэл

Төмөр бетон хийц эдлэл

 

Манай компани нь шинэ дэвшилтэд технологийг ашиглан стандартын шаардлага хангасан өндөр чанарын дараахи төмөр бетон хийц эдлэлүүдийг бэлтгэн нийлүүлдэг ба зураг төслийн дагуу бүхий л төрлийн төмөр бетон хийц эдлэлийг бэлтгэн нийлүүлнэ. Үүнд:

 

  1. Хучилтын нүхтэй хавтан
  2. Худгийн бетон хоолой
  3. Авто замын даацын төмөр бетон хоолой
  4. Явган хүний гарц /Тунель/
  5. Дулааны төмөр бетон суваг /лотки/+таг
  6. Цахилгааны төмөр бетон суваг /лотки/+таг
  7. Борооны ус зайлуулах суваг / лотки/+таг
  8. Авто замын хашлага
  9. Авто замын L-хэлбэрийн хашлага
  10. Явган замын хашлага
  11. Авто замын хавтан
  12. Үерийн далангийн хавтан
  13. Гадна сувгийн хавтан
  14. Өндөр хүчдлийн суурь /фундамент/
  15. Төмөр бетон чагт /ригель/
  16. Төмөр бетон тулгуур
  17. Трансформаторын суурь
  18. Бетон гүүр
  19. Төмөр замын дэр бетон /Шпалы/
  20. Цахилгааны КТП /Киоск/
  21. Авто зам өргөсгөх болон гүүрний хананд хэрэглэх даацын блок
  22. Эко хавтан
  23. Явган замын хавтан
  24. Хашааны блок
  25. Ханын блок
  26. Тоосго /энгийн болон өнгөлгөөний/
  27. Төмөр бетон ялуу
  28. Суурийн блок гэх мэт бүхий л төрлийн төмөр бетон хийц эдлэл болно.

 

Манай компани нь төмөр бетон хийц эдлэлдээ угааж буталсан элс хайрга, Хөтөл Цемент-Шохой ХК-ийн өндөр чанарын цемент, “Сика Монголиа” ХХК-ийн сайн чанарын химийн нэмэлтийг ашигладаг ба сард 30 000 м3 бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай болно.

 

Төмөр хийц эдлэл

 

Монгол улсын Засгийн газар “Барилгын материалын үйлдвэрлэл”-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд импортыг орлох өндөр чанарын барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх тэр дундаа металл хийц эдлэлийг дотооддоо үйлдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Металл хийц эдлэлийн хувьд манай улс дийлэнх хэсгийг БНХАУ-аас авдаг бөгөөд нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний чанар муу, засварын үйлчилгээ авах боломжгүй, хариуцлага хүлээдэггүй гэх мэт хүндрэл бэрхшээлүүд гардаг.

 

Тус компани нь барилга байгууламжийн металл хийц эдлэлийн чанарт тавигдах стандарт манай улсад мөрдөгддөг бөгөөд энэхүү стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавин манай компани 2011 онд металл хийц эдлэл боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Манай компаний үйл ажиллагаа жигдэрч металл хийцийг чанарын өндөр түвшинд хийх болсноор зах зээлд байр сууриа эзэлж бүтээгдэхүүний захиалга өсөх хандлагатай байгаа болно.

 

Тус компанийн үйл ажиллагааны нэг чухал салбар бол механик цех бөгөөд металл хийц, эдлэл үйлдвэрлэлийн хувьд улсдаа тэргүүлдэг, аюулгүй байдал болон чанарын  баталгаагаар хангадаг. Цехийн үйлдвэрлэлийн дэд бүтэц байнга боловсронгуй болон сайжирч байна. Өнөөдөр тус цех дээр том оврын хүнд жин бүхий хийц үйлдвэрлэх асуудлаар шаардлагатай түүхий эдийг цех рүү оруулах, бэлдэцийг  технологийн дамжлагын машин хооронд  шилжүүлэх, нарийвчилсан хэмжилт тэмдэглэгээ, зүсэлт хийх, нэгтгэх, гагнах, өрөмдөх буюу технологийн болон бэхэлгээний нүх гаргах, марклах, баглаа буюу гадаргууны өнгөлгөө будаг хийх зэрэг боловсруулалтын процессын ажилбаруудыг гүйцэтгэх, хадгалалт, тээвэрлэлтэд ачих, бүүлгах зэрэг технологийн бүхий л шат дамжлагуудыг гүйцэтгэхэд шаардлагатай нөхцлүүдыг бүрэлдсэн болно.

 

Тус компани нь том оврын төмөр хийцийн үйлдвэр нь 1,8м өндөртөй, 0,8м өргөнтөй, 24 м урттай Н-хэлбэрийн төмөр нуруу үйлдвэрлэдэг бөгөөд 24 м хүртэлх өргөнтэй 35 м хүртэлх өндөртэй төмөр каркасан барилга барихад ашиглана. Мөн тус үйлдвэр нь гүүрэн краны зам, төмөр гүүр, Цахилгаан дамжуулах шугамын ган тулгуур зэрэг том оврын төмөр хийц эдлэлийг чанарын өндөр түвшинд  үйлдвэрлэдэг билээ.

 

Манай компани нь “Хөвсгөл Зам” ХХК-ийн захиалгаар Монголдоо анх удаа Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 326 метрийн урттай төмөр гүүрний төмөр хийц эдлэлийг үйлдвэрлэн нийлүүлсэн ба энэхүү төмөр гүүрний зураг төсөл, төмөр хийц эдлэл, угсралтыг 100% Монгол инженерүүд хийж гүйцэтгэсэн болно.

 

Мөн манай компани нь “АПУ” ХК-ийн захиалгын дагуу 117м-ийн урттай, 30м-ийн өргөнтэй, 35м-ийн өндөртэй дундаа баганагүй төмөр каркасан барилгыг Монголдоо анх удаа хийж гүйцэтгэсэн ба “Таван Богд” ХХК-ийн захиалгын дагуу Авто салоны барилгы, “Хаан Жимст Эс Би Ти” ХХК-ийн захиалгын дагуу төмөр гүүрний хийц эдлэл, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК /ГОК/-ийн захиалгын дагуу “Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга” угсралтын ажил гэх мэт олон олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн арвих их туршлагатай болно.

 

Товарын бетон зуурмагийн хэсэг.

 

Манай компани нь бетон зуурмаг үйлдвэрлэх 2 зуурмагийн үйлдвэртэй ба 1 үйлдвэр нь цагт 180м3 бетон зуурмаг, нөгөө үйлдвэр нь цагт 120 м3 бетон зуурмаг тус тус үйлдвэрлэх хүчин чадалтахй болно.

 

Манай компани нь “Хөтөл Цемент-Шохой” ХХК-ийн цемент, “Сика Монголиа” ХХК-ийн химийн нэмэлт, угаасан элс хайрга зэрэг өндөр чанарын түүхий эд материалыг ашиглан чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг 24 цагийн туршид бэлтгэн нийлүүлж байна.

 

Мөн тус компанийн М600 маркийг үйлдвэрлэн Барилга Архиктектур Корпорацид шинжлүүлэхэд М 900 маркийн бетон зуурмагийг хангасан нь Монголдоо анх удаа өндөр маркийн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх чадвартай болох батлагдсан юм.

 

Чанарын шаардлага хангасан түүхий эд материал

 

Монгол Улсад өндөр чанарын бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх газрууд ховор байдаг ба өндөр чанарын бетон зуурмаг шаардагдсан бетон эдлэлийг бэлтгэн нийлүүлдэг газар байдаггүйгээс ихэнхи өндөр чанарын шардлагатай бетон эдлэлүүдийг /жишээлбэл төмөр замын дэр бетон, өндөр хүчдлийн хүчилтгэсэн тулгуур гэх мэт/  ОХУ, Хятад зэрэг улсаас авдаг байгаа. Тэгвэл манай компани нь энэхүү асуудлыг шийдвэрлэж өөрийн дотоодын шаардлагыг хангах үүднээс 2012 онд Элс хайрга бутлан ангилах тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулан өндөр чанарын 0-2 мм, 2-5 мм, 5-10мм, 10-20 мм-н фракцтай буталсан элс хайргыг бэлдэн үйлдвэрлэлдээ ашиглаж эхлээд байгаа билээ.

 

Элс хайргыг бутлан хэрэглэсэнээр элс хайрга нь олон өнцөгтэй болох ба угааснаар тоосжилтгүй болж бетоны чанарыг илүү бат бөх болгодог болно.

 

Манай компани нь буталсан элс хайргыг хэрэглэснээр М 1000 марк хүртэлх чанартай бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх боломжтой болж байгаа ба өндөр чанарын бетон зуурмаг шаардагддаг хийц эдлэлүүдийг хэрэглэгчиддээ бэлтгэн нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

Манай бутлан ангилах тоног төхөөрөмж нь цагт – 100 тн буталсан элс хайргыг гаргах хүчин чадалтай болно.

 

Чанарын хяналт, туршилтын хэсэг

 

Манай компани нь өөрийн лабораторитой ба лабораторид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарын шалгалт, шинэ технологийг туршиж нэвтрүүлэх зэрэг ажлуудыг явуулдаг.

 

Өөрөө нягтрагч бетоны технологи

 

Захиалагч, хэрэглэгчдэд нийлүүлэх бетоны найрлага, бат бэх, уян налархай чанарыг сайжруулах зорилгоор өөрөө нягтрагч бетоны технологийг нэвтрүүлсэн ба Монголдоо анх удаа М 900 маркийн бетоны туршиж гаргасан.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Н. Хунцэнгэл Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн дарга

С. Александ Юрьевич Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

К. Олеся Михайловна Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Энхээ Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ч. Тогоохүү Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Харон Юсупович Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Мөнхөө Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн