|
“УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.
1998 оноос хувьчлагдан Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани хэлбэрт зохион байгуулагдсан ба 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинэ эрин цаг үетэй нийцүүлэн боловсронгуй болгон шинэчлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлсэнээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн бололцоотой болсон.
Компанийн төмөр замын оролт, өндөр даацын гүүрэн кранууд, орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүд, хагас автомат хэмжилттэй чанарын хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт зэрэг үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн боловсон хүчин нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанарын стандартын түвшинд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
Одоогийн байдлаар манай компани барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний талаар байнга судалгаа явуулж, тэдгээрийг дотоодын түүхий эдээр өөрийг үйлдвэртээ үйлдвэрлэхээр зорин ажилладаг ба чанартай, хямд өртөгтэй, хугацааны хувьд хэмнэлттэй байдлаар төгс шийдэх чиглэлээр ажиллаж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Н. Хунцэнгэл Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
С. Александ Юрьевич Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
К. Олеся Михайловна Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Энхээ Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Ч. Тогоохүү Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Х. Харон Юсупович Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Мөнхөө Улаанбаатар БУК ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |