• Шарын Гол ХК
  • Ногдол ашгийн бодлого

“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны

2 дугаар сарын 17 өдрийн хурлаар батлав.

 

 

 

“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН

НОГДОЛ АШГИЙН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. 1 Компанийн тухай хуулийн 76.1.12-д зааснаар ногдол ашгийн журмыг ТУЗ-өөс боловсруулан батлаж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглана.
  2. 2 Энэ журам нь хувьцаа эзэмшигчид болон ирээдүйн хөрөнгө оруулагчдад компанийн ашиг хуваарилалтын бодлого, хэмжээ, хуваарилах арга хэлбэрийн талаар тодорхой нэгдсэн ойлголтыг хүргэнэ.

 

Хоёр. Ногдол ашгийн бодлого

 

  1. 1 Компани нь хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг зохистой захиран зарцуулж, жил бүр ногдол ашгийн хэмжээг өсгөн зохистой түвшинд байлгах зорилготой ажиллана.
  2. 2 ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
  3. 3 Компанийн ногдол ашиг хуваарилах асуудлыг ТУЗ хэлэлцэн батлаж, хувьцаа эзэмшигчдэд мэдээлнэ.
  4. 4 Компани тухайн санхүүгийн жилд ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн бол энэ тухайгаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тайлагнаж, ногдол ашиг хуваарилж болохгүй байгаа үндэслэл, шалтгаан, хөрөнгө, санхүүгийн тооцоолол, цаашид ногдол ашиг хуваарилах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө танилцуулна.
  5. 5 Компанийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахдаа ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр, биет эд хөрөнгөөр төлж болно.

Гурав. Ашгийн хэмжээг тодорхойлох

  1. 1 Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр нь компанийн санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнг илэрхийлэх үндсэн үзүүлэлтийн нэг болдог учраас энэ шийдвэр нь компанийн бодит байдлыг зөв тусгасан үзүүлэлт байна.
  2. 2 Компанийн жилийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт, нийгмийн арга хэмжээний хуваарилалтыг хасаад үлдэх хэсгийг ногдол ашиг болгон хуваарилна. Энэхүү дүн нь компанийн тухайн жилийн цэвэр ашгийн 20 хувтас доошгүй хэмжээтэй байна.
  3. 3 Бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр ногдол ашиг хуваарилах тохиолдолд тухайн эд хөрөнгө, үнэт цаасны үнэлгээг ТУЗ-өөс тогтооно.  

 

Дөрөв. Ногдол ашиг хуваарилах

  1. 1 Ногдол ашиг хуваарилах хэлбэр, олгох цаг хугацаа нь компанийн бүх хувьцаа эзэмшигчдэд аль болох тохиромжтой байна. 
  2. 2 Компанийн жилийн санхүүгийн тайлан гарсны дараа дор дурьдсан нөхцөлд цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна. Үүнд:
  1. Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна
  2. Ногдол ашиг төслний дараа компани төлбөрийн чадвартай байх
  3. Ногдол ашиг төслний дараа компанийн өөрийн хөрөнгө нь давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, татан буулгалтын үнэ хуулвд заасан өөрийн хөрөнгийн доод хэмжээний нийлбэрээс илүү байх
  4. Компани эргүүлэн авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх
    1. 3 Ногдол ашиг хуваарилсны дараа компанийн өөрийн хөрөнгө нь хуваарилахын өмнөх хэмжээнээс 25-аас илүү хувиар багассан тохиолдолд ногдол ашгийг шилжүүлснээс хойш ажлын 15 хоногийн дотор зээлдүүлэгчиддээ өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр мэдэгдэнэ. Энэ үүргийг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.
    2. 4 Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
    3. 5 Давуу эрхийн хувьцаанд хуваарилах ногдол ашгийг тусгайлан байгуулсан сангаас олгож болно.
    4. 6 Компани бэлэн мөнгөөр ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансаар дамжуулан нэгдсэн журмаар “ҮЦТТТХТ” ХХК-дах дансанд байршуулж олгоно.
    5. 7 Компани ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашиг хуваарилна.
    6. 8 Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрт ногдол ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг олгож эхлэх, дуусах хугацааг тодорхой зааж өгнө.
    7. 9 Ногдол ашиг хугацаанд нь аваагүй хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг түүнд төлөх өр болгон нягтлан бодох бүртгэлд хувьцаа эзэмшигчдийн нэрээр тусгайлан бүртгэж хадгалах бөгөөд компани хувьцаа эзэмшигчдийн анхны шаардлагаар ногдол ашгийг олгох үүрэгтэй.
    8. 10 Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрөөс ногдол ашиг төлөх өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн бол ногдол аүиг авах эрх нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хувьцааны хуучин эзэмшигчид үлдэнэ.

Тав. Мэдээлэл хүргэх

  1. 1 Тухайн жил тараасан ногдол ашгийн хэмжээ болон тараах журмыг хувьцаа эзэмшигчдийн  хурлаар мэдэгдэн, компанийн вэб хуудсаар дамжуулан нийтийн хүртээл болгохоос гадна ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар дамжуулан саадгүй танилцах боломжийг бүрдүүлнэ.
  2. 2 Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилалтын тайланг хувьцаа эзэмшигчдийн дараагийн хуралд заавал тайлагнана.
  3. 3 Компани нь ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилаж дууссан өдрөөс хойш 15 өдрийн дотор гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлнэ.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Батмөнх Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Батбаатар Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

К. Ник Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Даянбилгүүн Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Жозеф Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ф. Кеннет Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Байлыхүү Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

П. Жеймс Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Батболд Шарын Гол ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Л. Батсуурь Шарын Гол ХК-ийн Нарийн бичиг