• Бодь даатгал ХХК
Танилцуулга
1995 он Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн  154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК”  /EBH Bodi Insurance Co.,Ltd/ -ийг үүсгэн байгуулах шийдвэр гарав. Соёлын Төв Өргөөний 5 давхрын 582 тоот өрөөнд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ.   1996 он Сангийн сайдын 1996 оны 2 сарын 02-ны өдрийн 28 дугаар тушаалаар “И Би Эйч Бодь Даатгал” ХХК арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авав. 1996 оны 5-р сарын 10-ны өдөр гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр үйл ажиллагаа эхлүүлж, анхны даатгуулагчаа хүлээн авав.        1998 он Сүхбаатар дүүргийн 6-р хороонд анхны салбараа нээв. 1998 оны 4-р сарын 28-ны өдө...Дэлгэрэнгүй
р Геосан ХХК-тай “Байгууллагын эд хөрөнгийн даатгал”-ын гэрээ байгуулсанаар байгууллагад зориулсан даатгалын үйлчилгээний эхлэл тавигдав. “Азтай даатгуулагч” арга хэмжээг зохион байгуулж даатгалын салбарын “анхны азтан”-г тодруулав.     Манай  компани санхүүгийн үзүүлэлтийн хувьд жил ирэх тусам хүчирхэгжин чадавхжиж, 2012 онд эрсдэлийн нөөцийн сангийн хөрөнгөө хамгийн өндөр түвшинд буюу 5,9 тэрбум төгрөгт хүргэж чадсан нь Бодь даатгал компаниар итгэн үйлчлүүлэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж буйн бодит илрэл юм.   Компани 2009 онд “Үндэсний шилдэг даатгагч”-аар өргөмжлөгдөж улмаар 2010,  2011, 2012, 2013 онуудад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “ТОП даатгалын компани” шагналыг дараалан хүртсэн нь тус компаний үйл ажиллагааны цар хүрээ, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийн илэрхийлэл болж байна.   Түүнчлэн Бодь даатгал ХХК-ийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж  эхэлсний баталгаа болж 2012 онд тус компани Франц улсад зохиогдсон 57 орны бизнесийн салбарын шилдгийг тодруулах олон улсын фестивалаас эрхэм шагналыг хүртлээ.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Болдхуяг Бодь даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга

Л. Сарангэрэл Бодь даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Бат-Эрдэнэ Бодь даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн