|
“Ариг гал” ХК нь анх “Ээрмэлийн үйлдвэр” нэртэйгээр 1981 онд ОХУ-ын техник эдийн засгийн тусламжаар байгуулагдсан. Монголын ноосны салбарын Нэхмэл, Сүлжмэлийн 1, 2 р үйлдвэрүүд, Улаанбаатар, Эрдэнэт, Дорнодын хивсний үйлдвэрүүдийг цэвэр болон хагас ноосон утсаар 100% хангах чиглэлээр жилдээ 3500 тн 3-42 номерын хагас болон цэвэр ноосон ээрмэл хийх хүч чадалтайгаар ашиглалтад орсон болно.
1990 он хүртэл бүрэн хүч чадлаараа ажиллаж, дотоодын ноосны салбарын үйлдвэрүүдийг бүрэн хангаж байснаас гадна цэвэр ноосон ээрмэлийн 40-өөд хувийг Болгар, Афганистан улсад экспортод гаргаж байлаа.
1991 оны 6 сард МУ-ын ЗГ-ын ӨХК-ын 61 тоот тогтоолоор хувьчлагдаж төрийн оролцоогүй 100%-ийн “Хувьцаат компани” хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд одоо 7881 хувьцаа эзэмшигчтэй, хувьцааны 60 гаруй хувийг компанийн ажиллагчид эзэмшдэг.
Зах зээлийн шилжилтийн 1990-1996 онуудад дотоодын хэрэглэгч үйлдвэрүүд зах зээлгүйгээс бүгд зогсч хонины уртын ноосоор хийсэн ээрмэл дотоод хэрэглээгүй болсноос гадна Афганистанд дайны байдал үүсч, социолист систем задарч Болгорын экспорт зогссон зэргээс гадаад зах зээл ч хаагдаж ноосон ээрмэлийн үйлдвэрлэл бүрэн зогссон болно.
Энэхүү зах зээлийн шилжилтийн бэрхшээл, хувьчлалын дараах өөрчлөлтийн хүнд үед ажил амьдралаа үйлдвэртэйгээ холбосон мэргэжлийн олон зуун ажилчид, тэдний ар гэрийн амьдралыг баталгаатай байлгахад нийгмийн өмнө, Монгол улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийг хэвээр хадгалан үлдэх зорилгоор 1991 онд Японоос ноолуурын хялгас ялгах шугамыг худалдан авч, шинэ зах зээлд зохицох, шинэчлэлтийг цаг хугацаа алдалгүй хийж, хялгасыг ялгасан ноолуурыг Япон, Сингапур, Итали, Англи улсуудад экспортлож эхэлсэн.
1993-1997 онуудад АНУ-тай хамтарсан хонины ноосон сүлжмэлийн үйлдвэрлэлийн “МоАмКо” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргасан, мөн 1997 онд Итали улстай хамтарсан, ноолуурын хялгас ялгах “Монгол Кашмер файн” ХХК-ийг байгуулж, самнасан ноолуурын экспортыг нэмэгдүүлсэн.
Шинээр байгуулсан хамтарсан компаниуддаа мэргэшсэн ажилчдаа шилжүүлэн ажиллуулснаар нэг ч ажилчныг ажлын байргүй үлдээгээгүй хадгалж үлдсэн юм.
1997 онд угаах үйлдвэрлэлийн чиглэлээр “Монмяндас” ХХК-ийг, 2000 онд тэмээний ноосны хялгас ялгах болон ээрэх шугамыг, 2002 онд нэхмэлийн үйлдвэрлэлийг, 2004 оноос сүлжмэлийн утас ээрэх шугамыг тус тус суурилуулж, “Монмяндас” ХХК-ийг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагааг өөрчлөн шинэчиллээ.
2007-2014 онуудад ээрэх, сүлжих үйлдвэрлэлийг өргөтгөх, улмаар нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулах иж бүрэн үйлдвэрлэлийг бий болгож, бүтээгдэхүүний хэрэглээний чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор европын өндөр технологийг бий болгож, 100% зөвхөн өөрийн хөрөнгөөр бий болгож чадсан Монгол улсын цорын ганц компани болж чадлаа.
Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд борлуулалтын хэмжээ жил тутам өсч 10 гаруй тэрбум төгрөгт хүрсний дээр ашиггүй ажиллаж байсан хугацааны ногдол ашгийг ч хувьцаа эзэмшигчиддээ нөхөн олгож жил бүр 70.0 - 100.0 гаруй сая. төг-ийг хуваарилан хүртээж байна.
Тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь барилга, инженерийн байгууламжийн үйлчилгээ, Барилгын түрээс, барилгын засварын чиглэлийг дагнан, менежментийн толгой компаниар ажилладаг болж нэгэнт ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэхээ больсон учир 2014 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцэж шийдвэрлсэнээр 2014 оны 6 дугаар сараас эхлэн компанийн оноосон нэрийг “Ариг гал” ХК болгож өөрчилсөн болно.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
С. Мөнхжаргал Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
Д. Мөнхбат Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
С. Баяр Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Гиваапил Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Ёндонжамц Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Х. Хания Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Болд Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Э. Бямбажав Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Аюуш Ариг гал ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Л. Нямжав Ариг гал ХК-ийн Нарийн бичиг |