• Говь ХК
Танилцуулга
Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч Говь ХК нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 36 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.   Говь ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар Говь ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол ямааны 100% ноолуур, тэмээний ноос болон сарлагийн хөөврийг ашиглан дэлхийн зэрэглэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг манай компани нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5-н ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ...Дэлгэрэнгүй
ёсоор тооцогддог билээ.   1,600 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн Говь ХК жилдээ 750 тонн түүхий ноолуур боловсруулах, 500 тонн ээрмэл утас, 25 тонн нарийн ээрмэл утас хийх, 1,000,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, 1,100,000 метр нэхмэл бүтээгдэхүүн, 100,000 ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.          Бид гадаадын зах зээлд дэлхийн 30 орчим орны 150 гаруй харилцагчиддаа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний байдлаар 10 орны 26 хотод 52 франчайз дэлгүүр, 2 нэрийн дэлгүүртэй болоод байна. Манай компани дотоодын зах зээлийн 68 хувийг дангаар эзэлдэг ба нийт 8 нэрийн барааны дэлгүүрээр дамжуулан дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.           Мөн Говь ХК нь орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн загварын коллекцийг гаргаж байна.   ЭРХЭМ ЗОРИЛГО   Говь ХК нь хүний хөгжил, технологиор тэргүүлэн, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамжийг хамгийн өндөрт хүргэж, хөрөнгө оруулагч, ажилтнуудын үнэ цэнэтэй байгууллага байна.   ЗОРИЛТ:   “Говь” ХК дэлхийд танигдсан монгол брэнд учир үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт эрчимжин хөгжүүлж хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрч дэлхийн ноолууран хувцасны зах зээлд тэргүүлэгч болно. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа дээд зэргээр ухамсарлан нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана. Байгууллагын соёлыг нэвтрүүлж, ажилтан, ажиллагсадаа бүтээлч орчин, хөгжих боломжоор хангана. Үйлчилгээний үлгэр жишээ соёлыг нэвтрүүлж Үйлчлүүлэгч хэрэглэгчдэдээ үргэлж шинэ бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг хүргэнэ.   ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС   Компанийнхаа төлөө зүрх сэтгэл, бүхий л авьяас чадвараа дайчлан ажиллаж буй чадварлаг мэргэжилтэн, ажилтнууд Бидэнтэй үргэлж хамт байдаг нийт хэрэглэгч, харилцагч, бизнесийн түншүүд Дэлхийд хосгүй Монгол ноолуур Дэлхийн дэвшилтэт технологийн үйлдвэр      ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ   Шударга, ил тод, нээлттэй Хууль, дүрмийг чандлан сахиулна Хүний эрхийг дээдэлнэ Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна ​ ​УРИА ҮГ   Дэлхийд танигдсан Монгол брэнд   ТҮҮХЭН ЗАМНАЛ   2016 100% ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1 болно гэдгээ олон нийтэд зарлалаа. ХБНГУ болон Япон улсад албан ёсны нэрийн дэлгүүрээ нээлээ. 2015 Монгол ямааны ноолуурын үндсэн 4 өнгө болох цагаан, цайвар шаргал, бор, хөх саарал иөнгийн ноолуурыг цайруулж будахгүйгээр байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгон гаргасан "Gobi-Mongolian Organic Cashmere " брэндийг худалдаанд гаргалаа.  2014 Монгол ямааны ноолуурын үндсэн дөрвөн өнгө болох цагаан, цайвар шаргал, бор, хөх саарал өнгийн ноолуурыг цайруулж будахгүйгээр байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгон гаргасан Gobi-Mongolian Organic Cashmere брэндийг худалдаанд гаргалаа.Хотын төвд Gobi Mongolian Cashmere дэлгүүр болон Төв дэлгүүрийнхээ хажууд Gobi Mongolian Organic Cashmere дэлгүүр, байнгын Хямдралын дэлгүүрийг тус тус шинээр нээж хэрэглэгчиддээ илүү түргэн шуурхай, шинэлэг үйлчилгээг хүргэж байна.Гэрээт борлуулагчдынхаа тоог 3-аар нэмж нийт 9 гэрээт борлуулагчтай боллоо. 2013 Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж сүлжмэлийн машины шинэ технологи болох Whole Garment буюу оёдолгүй сүлжмэл бүтээгдэхүүн сүлжих машинуудыг суурилуулав. 2012 Улаанбаатар хотын төв хэсэгт буюу Төв шуудангийн урд шинэ салбар дэлгүүрээ нээж хэрэглэгчиддээ улам ойртлоо.Gobi by Saverio Palatella 2012 оны Намар, Өвлийн 100% ноолууран шинэ коллекцио гаргав.Үндэсний үйлдвэрлэгч  “Говь” ХК нь жүдо бөхийн Үндэсний шигшээ багийнхан болон  Чингис хаан-2012” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.   ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейн чуулганы нээлтийн үеэр зохион байгуулагдсан “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх үндэсний дээлний загварын театрчилсан тоглолтонд “Говь” ХК 100% ноолууран дээлээрээ оролцсон. 2011 Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэн, шинээр 300-аад ажлын байрыг зарлалаа.Италийн алдарт хувцас загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтарсан анхны коллекци болох “Gobi by Saverio Palatella” коллекци худалдаанд гарлаа.“Говь” ХК-ийн 30 жилийн ойг тэмдэглэж, Төрийн дээд цол, одон, медалиар 25 ажилтан шагнагдав. Компанийн сүлжигч Б.Оюун-Эрдэнэ МУ-ын Аж Үйлдвэрийн “Гавьяат ажилтан” цол, тэмдэг хүртлээ.   1981-2011 оны хооронд Говь компаниас МУ-ын АҮ-ын “Гавьяат ажилтан” 3, Төрийн дээд одон, медальтан 80 төрж, компанийн “Хөдөлмөр болон Чанарын аварга ажилтан” 84, “Хөдөлмөрийн алдартан”-аар 135 ажилтан шалгарчээ. 2010 Говь үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн хүрээнд Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателлатай шинэ загварын коллекци дээр хамтран ажиллах гэрээг байгууллаа.Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүлэн ноолуур дээр зургийг барлан буулгадаг технологитой боллоо. 2009 Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээлээ.Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.Говь Үйлдвэрт техник, технологийн шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийсэн.   ·         Италийн Loris Bellini брэндийн ээрэх машин /25кг, 100кг/ ·         Италийн Ommi брэндийн автомат холих машин ·         Италийн Gaudino брэндийн ээрмэлийн машин ·         Японы Shima Seiki брэндийн компьютерийн бүрэн автомат удирдлагатай сүлжихийн машин ·         Швейцарийн Sulze брэндийн Жаккарт нэхэх төхөөрөмж 2008 Говь үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитекторч Сайко Кейчиро шинээр хийж дэлгүүр зургадугаар сард нээлтээ хийлээ. Япон улсын Shima Seiki брэндийн өндөр хүчин чадал бүхий компьютерийн бүрэн удирдлагатай сүлжих SSG122SV маркийн машин, ээрэхийн үйлдвэрт Итали улсын Stalam болон 66-DD 14G Conti Complett брэндийн машинуудыг суурилуулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөв. 2006-2007 Говь үйлдвэрийн 25 жилийн ойн баярыг арга хэмжээг тэмдэглэв. Говь үйлдвэрийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан. “Говь” ХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагааг тогтвортой ажиллуулах, өмч хөрөнгийн хадгалалтыг сайжруулах, гадаад орнуудын захиалагч нарын гэрээт бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлэх, ажиллагсдын тогтвор суурьшлыг хангаснаар Европ, Ази, Америк тивүүдийн 14 орны 28 компаниудад 8.1сая. долларын 350,000 ширхэг сүлжмэл, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2004 Герман улсын Stoll үйлдвэрийн компьютерийн удирдлага бүхий сүлжих машинаар өргөтгөл хийв. 2000 Утас будах технологи болон орчин үеийн компьютерийн системд холбогдсон сүлжих машин, STOLL-330-ыг суурилуулав. Будах үйлдвэрийн техник, технологидоо олон улсын чанарын ISO-1004 тэмдэгтийг нэвтрүүллээ. 1992 Говь үйлдвэр “5S”, “Чанарын хяналтын иж бүрэн систем” хэрэгжүүлэв. 1999 Говь үйлдвэр “ Чанарын хяналтын дугуйлан”-г нэвтрүүлэв. 1998 Гадаад зах зээлээ өргөжүүлэн Япон улсад “Алтай”, Бельги улсад “Gobi Europe”, АНУ-д “Gobi-USA” зэрэг охин компаниуд байгуулж, дэлхийн 30 гаруй оронтой түншийн харилцаа холбоо тогтоож, АНУ-ын зах зээлд анх удаа 45,000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлсэн. 1997 Монголд анх удаа ноос ноолууран өргөн хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх “Говь-2″ үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авав. 1995-1996 Итали улсын технологи тоног төхөөрөмжөөр ээрмэл, нэхмэл, сүлжих үйлдвэрийн өргөтгөлийг хийж, 8.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв. Монгол улсад анх удаа олон улсын чанарын ISO-9001:2000 тэмдэгтийг нэвтрүүллээ. 1994 Япон улсын Shima Seiki брэндийн компьютерийн удирдлагатай сүлжих машиныг суурилууллаа 1991 Олон улсын стандарт ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 98 хувийг экспортлон Олон улсын чанарын цом болон гэрчилгээг Монгол улсаас анх удаа авсан. 1989-1990 Говь комбинат улсын нийт чөлөөт валютын орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж байсан. 1986-1992 Өөрийн хөрөнгөөр биеийн тамирын спорт заал, ажиллагсдын сувиллын газар, Рашаант амралт, хүүхдийн цэцэрлэг, 44, 72, 36 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. 1987-1989 Компьютерийн автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурилуулав 1980-1985 Япон улсын дээд сургуульд анхны оюутан Р.Жигжид, П.Ганхуяг нар суралцав. 1981.09.05 Ямааны ноолуур , тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн, технологийн шугамыг ашиглалтанд хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээн дэх анхны байгууламж Говь үйлдвэр үүд хаалгаа анх нээсэн түүхтэй. 1979-1981       Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах комбинатын мэргэжлийн болон угсралт, тохируулгын үйлдвэрлэлийн дадлага хийлгэх Япон улсад 78 инженер техникийн ажилтнуудыг 3 сарын хугацаагаар суралцуулав. 1981.08.25 Үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав. 1979-1980 78 инженер, техникийн ажилтнууд Япон улсад 3 сарын хугацаатай үйлдвэрийн дадлагын ажлыг гүйцэтгэв. 1978.08.25 Говь үйлдвэрийн барилгын шавыг тавьсан. 1977.12.15 Японы компаниудад явуулсан ноолуур, ноосны туршилтад оролцох, техник технологи Ноу Хауг судлах, үйлдвэр байгуулах компанийг сонгох ажлаар Ноосны Үйлдвэрийн Нэгдлийн ерөнхий инженер Г.Дүгэрсүрэн /агсан/, Б.Ёндонжамц, П.Дамдинжав, А.Зумаа нар нэг сар Япон улсад ажилласан. 1977.03.17 Японы Засгийн газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулагдав. 1976 UNIDO-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтанд оров.    
Үйл явдлын мэдээ
ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО /2019.04.18/
“ГОВЬ” ХК ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИАР ШАЛГАРЛАА.
СЗХорооны хуралдаанаар ГОВЬ ХК-ийн хувьцааг 100 хуваах шийдвэрийг хэлэлцэн зөвшөөрлөө.
Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй Говь ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн зургаан өдрийн дараах байдлаар ~40 хувийн өсөлт үзүүлээд байна.
Бусад үйл явдлын мэдээ
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Д. Хүрэлбаатар Говь ХК-ийн ТУЗ -ийн дарга

Д. Гэрэлмаа Говь ХК-ийн ТУЗ -ийн дарга

М. Баяр Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Оюунчимэг Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Нандин-Эрдэнэ Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

З. Шагдарсүрэн Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Т. Камбэ Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ц. Отгонбаатар Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Наранбаатар Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

С. Хидео Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн