• Говь ХК
  • Үйл ажиллагааны чиглэл
Монгол ямааны 100% ноолуур, тэмээний ноос болон сарлагийн хөөврийг ашиглан
дэлхийн зэрэглэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл
явуулдаг манай компани нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын
үзүүлэлтээрээ дэлхийн топ 5-н ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор
тооцогддог билээ.
 
1,600 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК жилдээ 750 тонн
түүхий ноолуур боловсруулах, 500 тонн ээрмэл утас, 25 тонн нарийн ээрмэл утас хийх,
1,000,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, 1,100,000 метр нэхмэл бүтээгдэхүүн, 100,000
ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд түүхий эд бэлтгэхээс
эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг
100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Д. Хүрэлбаатар Говь ХК-ийн ТУЗ -ийн дарга

Д. Гэрэлмаа Говь ХК-ийн ТУЗ -ийн дарга

М. Баяр Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Оюунчимэг Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Нандин-Эрдэнэ Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

З. Шагдарсүрэн Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Т. Камбэ Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ц. Отгонбаатар Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Наранбаатар Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

С. Хидео Говь ХК-ийн ТУЗ -ийн гишүүн