• Говь ХК
  • Бүтэц зохион байгуулалт

КОМПАНИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ГАРСАН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД

 

  • Тэргүүн дэд захирлын орон тоо байхгүй болж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал удирдан зохион байгуулах болсон.
  • Компани гадаад, дотоод зах зээлээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан 2016 онд Гадаад борлуулалт хариуцсан дэд захирал, Дотоод борлуулалт хариуцсан дэд захирал зэрэг орон тоог шинээр бий болгосон.
  • Үйлдвэр удирдлагын газрын бүтцийг Анхан шатны үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Нэхмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Оёмолын үйлдвэр гэсэн 5 үйлдвэртэй 5 удирдлагатай болгосон.
  • Бизнес удирдлагын газрын бүтцийг Санхүү бүртгэлийн удирдлагын газар болон Захиргаа хүний нөөцийн газар болгож задалсан.
  • Дотоод худалдааны газрын маркетингийн албыг гадаад, дотоод болгож салгаж гадаад зах зээл рүү чиглэсэн ажлуудыг хийж эхэлсэн. Жишээ нь: Онлайн худалдааг Эрээн болон Берлин хотуудад явуулж эхлээд байна.