• Махимпекс ХК
  • Танилцуулга

      Тус компани нь 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж 68 дах жилдээ ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэр юм. Түүнээс хойш 1968, 1987-1989 онуудад /тэр үеийн/ БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар тус комбинатын техник технологиор шинэчилэн тоноглогдож 1977-1991 онуудад “Мах консервын комбинат”, 1991-1996 онуудад “Мах импэкс пүүс”, 1996-1999 онуудад “Мах импэкс компани”, 1999 онд хувьчлагдаж “Мах импэкс  ХК” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 


 

      Мах импэкс ХК нь Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийн хамгийн том нь бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийслэл хотын мах махан бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхээс гадна гадаадын улс орнуудтай экспорт импортын үйл ажиллагааг явуулдаг. Компани нь мал бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба одоогоор 6 аймагт мал бэлтгэлийн салбартай. Хөдөөгийн салбаруудаар дамжуулан мал түүхий эд бэлдэж боловсруулдаг.

      Мах боловсруулах үйлдвэр, Эмээлт, Налайхын мал нядалгааны үйлдвэр, Хиам консервын үйлдвэр гэсэн үндсэн үйлдвэрлэлтэй. Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 2 ээлжээр 8000  бог, 800 бод, 300 гахай нядалж түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан хөлдөөж хадгалах хүчин чадалтай. Хиам консервын үйлдвэр нь хоногт 40-өөд нэр төрлийн 15 тонн хиам, утлагат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус компанид Герман улсын компьютержсэн автомат ажиллагаатай комплекс тоног төхөөрөмж бүхий итгэмжлэгдсэн сорилтын лаборатори  ажиллаж хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол, ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай мокроскоп, электрон жингүүд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүнд өдөр тутмын лабораторийн шинжилгээ хийж,  дүнг үндэслэн чанарын баталгаа олгож, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд микробиологийн шинжилгээ тогтмол хийж байнгын хяналт тавьж ажилладаг тул манай компанийн бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцдэгээрээ давуу талтай юм. Тус компани нь 300 гаруй ажиллагсадтай.

      Үйлдвэрийн технологийг шинэчилэх, дэвшилтэт техологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайн, өнгө үзэмж чанарыг сайжруулах талаар маркетингийн иж бүрэн төлөвлөгөөтэйгөөр ажиллан үр дүнд хүрч байна. Үйлдвэр нь хотын төмөр замын сүлжээнд мал,  түүхий эд, бараа материалын болон мах, бэлэн бүтээгдэхүүн ачиж буулгах зориулалтын салаа замуудаар холбогдсон, үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулах эрчим хүч, ус, дулааны хангамжийн найдвартай эх үүсвэр бүхий төвлөрсөн системд холбогдсон юм.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Ж. Чинзориг Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн дарга

Д. Жанчивдорж Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Баттөр Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Цэндбаяр Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Оюунмаа Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Цэнддорж Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

М. Баттогтох Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ц. Цолмон Махимпекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн