|
Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. Одоо 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын зуух ашиглалтанд орж байна.
Одоо тус үйлдвэр нийт 916 ажиллагсадтайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна.Олон жилийн турш цемент, шохой үйлдвэрлэх үйл ажиллагааг тасралтгүй мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай хамт олон юм. 2008 онд үйлдвэрийнхээ инженер техникийн ажилтан, ажилчдын мэдлэг, ажлын туршлага дээр түшиглэн эргэх зуухны нэг шугаманд орчин үеийн техникийн шинэчлэлт хийж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн.
Дэлхийн шилдэг технологи – хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг 2012 оноос эхлэн бүтээн босгож 2014 онд ашиглалтанд оруулахаар барилга,угсралтын ажлыг бүрэн дуусгаж туршилт тохируулгын ажлыг эхлүүлээд байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Д. Даваахүү Хөтөл Цемент Шохой ХК-ийн ТУЗ-ийн Нарийн Бичгийн Дарга |
|
Г. Ганболд Хөтөл Цемент Шохой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
О. Банзрагч Хөтөл Цемент Шохой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Ц. Баярмаа Хөтөл Цемент Шохой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Г. Мэргэнбаяр Хөтөл Цемент Шохой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |