• Эрдэнэс Таван Толгой ХК
Танилцуулга
              Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулах  тухай  УИХ, Засгийн газрын тогтоол батлагдсанаар тус компани 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Эрдэнэс Таван Толгой” ХК нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр ажилладаг. Өнөөгийн байдлаар “Эрдэнэс Таван Толгой” ХК нь төв оффистоо 137, уурхайдаа 345 ажилтан албан хаагч, нийт 482 ажилтантайгаар үй...Дэлгэрэнгүй
л ажиллагаагаа явуулж байна. Тавантолгой төслийн үйл ажиллагаа нь ордын ашиглалт, нүүрсний олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, төсөл болон бүс нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, ус хангамжийн системийг байгуулах, нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлтэй хэрэгжих юм. Тавантолгой орд, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайн тухай Тавантолгой орд нь 6 тэрбум нүүрсний нөөц, баялагтай бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс болно.   “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайд нийт 345 ажилтан 2-3 ээлжээр ажилладаг. Уурхай нь Liebherr, Caterpillar, Terex зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүдтэйгээр уламжлалт экскаватор, автосамосвалын хослол бүхий, гадаад овоолготой ашиглалтын системээр батлагдсан техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолтын ажлыг гүйцэтгэж байна. 240 тн даацтай Terex МТ4400 автосамосвал, 18м3 шанагатай Liebherr R9350 экскаватор болон дэлхийн тэргүүний шилдэг бусад тоног төхөөрөмжүүдийг ашиглан олборлолт явуулж байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр уурхайн хотхоныг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Ажилчдын тоо уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт өргөжих явцад улам нэмэгдэх болно. Цаашид олборлолтод өртөх талбайд ашиглалтын хайгуул, гидрогеологи, байгаль орчин, мониторингийн судалгааны ажлууд тасралтгүй хийгдэх бөгөөд дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Бид Цанхийн зүүн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангаад байна. 2011 оны 8-р сарын 04-нд экспортын анхны цуваа Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж байсан бөгөөд 2011 онд 1 сая тонн, өнгөрсөн  онд 2,5  сая тонн  нүүрс олборлож 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,4 сая тн нүүрсийг экспортлоод байна. Уурхай олборлолтын хэмжээгээ жил бүр нэмэгдүүлж, 2016 он гэхэд  бүрэн хүчин чадалдаа хүрч, жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болно.  
Үйл явдлын мэдээ
Тус компани 2011 оноос Цанхийн зүүн уурхайд, 2013 оноос Цанхийн баруун уурхайд олборлолт явуулж эхэлсэн юм.
Хоёр сар хагас үргэлжилсэн шантаажны эцэст Төрийн ордонд дараах наймаа хийгдэж, ерөнхийдөө тохиролцоонд хүрчээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д бүртгэлтэй 86 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гадаадын “ТиТиЖиВиСи Өү” гэдэг компанид хууль бусаар шилжүүлсэн талаархи мэдээлэл сүүлийн үед
Бусад үйл явдлын мэдээ
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Г. Ганболд Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Шинэбаатар Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Батзаяа Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Батболд Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Энхтуяа Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

М. Түмэнжаргал Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Бат-Эрдэнэ Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ч. Батсайхан Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Чулуунбаатар Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Бусад