Нийтлэгдсэн : 2018.10.09 |
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн дүрмийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргаж төрийг төлөөлөх ТУЗ-ийн хараат гишүүдийг томилж, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилохоос татгалзаж хувьцаа эзэмшигчдийн хурлыг завсарлуулав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг Монгол Улсын Их Хурал 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн №39 тоот тогтоолоороо гаргасан байдаг. Уг тогтоолд Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд тухайн хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан.
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5-р сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор УИХ-ын 2010 оны 39-р тогтоол, 2011 оны 57-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор Иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн 1 ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон билээ.
Энэхүү ЗГ-ийн 181-р тогтоолын 3-т тус компанийн хувьцааны хөрөнгийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд дээрхи хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан байдаг.
Улсын их хурлын 2018 оны 6-р сарын 29-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 73-р тогтоол баталсан. Уг тогтоолд Улсын Их Хурлын 2010 оны 39-р тогтоолд өөрчлөлт оруулж Тавантолгойн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд дэд бүтцийн болон шаардлагатай төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх; тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх болон өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барихад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх; өмнийн говийн бүтээн байгуулалтад шаардагдах усан хангамжийн найдвартай эх үүсвэрийг хангах ажлын хүрээнд гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах боломжийг судлан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэргээр 2018 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэгийг Монгол улсын Засгийн газарт өгсөн байдаг.
Дээрхи УИХ-ын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хурлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 245-р тогтоол гарсан. Үүнд:
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртлэх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттай арилжаалах бэлтгэл ажлыг хангах тендер шалгаруулах, компанийн стратеги, дүрэм болон бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын томилсон байдаг.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 10-р сарын 08-ний өдрийн 10.00 цагт тус компанийн байранд болов. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар 1-т Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, 2-т Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Одоогийн байдлаар 2,1 сая иргэд, 2000 гаруй аж ахуйн нэгжүүд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 15 хүртлэх хувийг эзэмшдэг. УИХ-ын 2018 оны 6-р сарын 29-ны өдрийн 73-р тогтоол, Засгийн газрын 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн тогтоолуудаар тус компанийн хувьцааны 30 хүртлэх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах болсонтой холбогдуулан 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл саналын эрхтэй оролцлоо.
Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилох асуудлыг Засгийн газрын 245-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах гэж оруулсан байгаа нь хаалттай хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг Компанийн тухай хуулийн 65.3-т зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих” журмыг мөрдөх ёстой байдаг. Тус журмын 2.4-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 63.10-т заасны дагуу хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заасан байдаг.
2018 оны 10-р сарын 8-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүрээнд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн дүрмийг батлах асуудлаар хэлэлцэхэд үед 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл өөрсдийн байр сууриа хатуу илэрхийллээ. Шинээр батлагдах дүрмийн 5.4, 7.6, дах заалтууд, 14-р бүлэг нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байгаа талаар дурьдлаа. Ийнхүү компанийн дүрмийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргав.
Мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг ЗГ-ын 245-р тогтоолын хүрээнд томилох гэж байгаа бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн хараат гишүүдийг л томилох ёстой гэдгийг хувьцаа эзэмшигчдийн зүгээс санал гаргасны үндсэн дээр доорхи нэр бүхий 7-н төрийн албан хаагчдийг томилсон байна.
Үүнд:
1. Г.Нандинжаргал – Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД
2. У.Бямбасүрэн – Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга
3. С.Наранцогт – Сангийн яамны ТНБД
4. Х.Мэргэн – Зам тээврийн хөгжлийн яамны ТНБД-ийн үүрэг гүйцэтгэгч
5. Ц.Баяр-Эрдэнэ – Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын БТУХ-ийн дарга
6. Б.Ганхуяг – Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал
7. Н.Баярчимэг – Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч 1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх асан Т.Цогтбаярыг төрийг төлөөлж байгаа хувьцаа эзэшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, 2. “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнийг УИХ-ын гишүүн Болорчулууны дүү бөгөөд улс төрийн томилолтоор орж ирж байгаа учраас хараат бус гишүүний шаардлага хангахгүй, 3. МАН-ын "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаранг урьд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хараат бус ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүний үүргээ хангалттай биелүүлж чадаагүй, 4. Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмааг Монгол улсын Ерөнхийлөгчийн даалгавраар улс төрийн томилолтоор томилогдож байгаа учир хараат бус гишүүний шаардлагад огт нийцэхгүй гэсэн шүүмжлэл яригдаж ТУЗ-ийн хараат бус гишүүдийг өөрчлөхөөр болсон байна.
Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн дагуу ТУЗ-ийн гишүүд нь компанийн эрх бүхий албан тушаалтан болдог бөгөөд 85.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигчид болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хариуцлага хүлээдэг байна.
Ийнхүү “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны 10-р сарын 8-ны өдрийн ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх ёстой байсан тус компанийн дүрэм болон хараат бус ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж завсарлав.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |