Танилцуулга
“Хөх ган” компанийн хувьд 2007 онд байгуулагдсан бөгөөд Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Гол хувьцаа эзэмшигч нь Монголын “Бэрэн групп” 52,5 хувийг, Сингапурын “Фабер Инвестмент” хөрөнгө оруулалтын компани 17,5 хувийг нь эзэмшдэг байна. Төмрийн үйлдвэрийнхээ хоёр дахь хэсгийг энэ жил ашиглалтад оруулснаар жилд 30 мянган тонн ангижруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.
Эрдэнэт хотын "Говил" багын нутаг дэвсгэрт 2009 оны 10 сард шууд ангижруулсан төмрийн үйлдвэр ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд “Хөх ган” компани өнгөрсөн арван сард 1450 тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэжээ.
Энэ нь үйлдвэр бүр...
Дэлгэрэнгүйэн хүчин чадлаараа ажиллаж буйг харуулж байгаагаас гадна үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээд хэмжээ болж байгаа юм. Компани бүтээгдэхүүнээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэг тонныг нь 430 мянган төгрөгөөр нийлүүлж байгаагаас гадна бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах эхлэлийг тавьсан байна. Тухайлбал өнгөрсөн сард тус компани Хятад улс руу 300 тн шууд ангижруулсан төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэ сараас эхлэн тонн бүрийг 465 мянган төгрөгөөр нийлүүлэхээр болжээ. Тус компанийн бүтээгдэхүүн нь дунджаар 84-87 хувийн агуулгатай байгаа нь экспортоор гарч буй бусад ангижруулсан төмөрлөгөөс өндөр байгаа юм.
Үйл явдлын мэдээ
"Хөх Ган" ХК урд хөрш БНХАУ-д ангижруулсан төмөр экспортлохоор болжээ.
Манай улсын анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэр “Хөх ган” компани өнгөрсөн арван сард 1450 тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэжээ.
"Хөх ган” ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоолоо
Эрдэнэт хотод Монголын анхны ангижруулсан ган төмөр үйлдвэрлэж эхэллээ. Бид “Хөх ган” ХХК-ийн зарим удирдлагатай уулзаж энэ талаар тодруулсан юм.
Бусад үйл явдлын мэдээ