Нийтлэгдсэн : 2014.11.04 |
Манай улсын анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэр “Хөх ган” компани өнгөрсөн арван сард 1450 тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэжээ.
Энэ нь үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж буйг харуулж байгаагаас гадна үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээд хэмжээ болж байгаа юм. Компани бүтээгдэхүүнээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэг тонныг нь 430 мянган төгрөгөөр нийлүүлж байгаагаас гадна бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах эхлэлийг тавьсан байна. Тухайлбал өнгөрсөн сард тус компани Хятад улс руу 300 тн шууд ангижруулсан төмөр нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэ сараас эхлэн тонн бүрийг 465 мянган төгрөгөөр нийлүүлэхээр болжээ. Тус компанийн бүтээгдэхүүн нь дунджаар 84-87 хувийн агуулгатай байгаа нь экспортоор гарч буй бусад ангижруулсан төмөрлөгөөс өндөр байгаа юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |