"Хөх ган" ХК сард 2000 тонн ангижруулсан төмөр экспортлоно
Эх сурвалж : www.olloo.mn
Нийтлэгдсэн : 2014.11.04 |
|
"Хөх Ган" ХК урд хөрш БНХАУ-д ангижруулсан төмөр экспортлохоор болжээ.
Ангижруулсан төмөр үйлдвэрлэгч “Хөх ган” ХК бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортлохоор болсон байна. Тус компани Хятадын хамгийн том ган үйлдвэрлэгч компанитай урт хугацааны гэрээ хийсэн бөгөөд гэрээнд заасны дагуу “Хөх ган” компани сар бүр хоёр мянган тонн шууд ангижруулсан төмөр экспортлох үүрэг хүлээжээ.
Тус гэрээ нь “Хөх ган” компаний гадаадын худалдан авагчтай хийж байгаа анхны том гэрээ ажээ.