|
Хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан сайн чанарын бетон зуурмагийг үйлдвэрлэж, түргэн шуурхай хүргэж үйлчлэх.
Компанийн нийт ажилтан ажиллагсад бид бүгд хэрэглэгчид, түншүүдийнхээ захиалга хүсэлтийн дагуу стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлж, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр түргэн шуурхай, найдвартай үйлчилж салбартаа тэргүүлэгч болохыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
Цаашид манай компанийн 5-н жилийн ойг тохиолдуулж үйлдвэрийн 2-р шугамыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 2-р улиралд тус 2-р улиралд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.
Энэхүү 2-р үйлдвэр нь байгуулагдсанаар 2 дахин түргэн шуурхай, харилцагч түншүүдийн хүссэн хугацаанд хүссэн хэмжээгээр цаг тухайд нь бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болно.Барилга их бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байгаа Ремикон ХК-н мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн дэвшилтэт өндөр хүчин чадал бүхий техник технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн өндөр чанар бүхий нийгмийн баялгыг бүтээхэд идэвхтэй гар бие оролцож байгаадаа үргэлж бахархаж байдаг. Монгол Улс маань даяаршин хөгжиж байгаа дэлхийтэйгээ зэрэгцэн алхаж буй энэ цаг үед бид ч мөн үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлэн хөгжүүлж, амжилт бүтээлээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Батсайхан Ремикон ХК-ийн ТУЗ-ийн гишүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч |
|
Г. Цогнэмэх Ремикон ХК-ийн Гүйцэтгэх захирал |
|
Ч. Дарханбаатар Ремикон ХК-ийн Гүйцэтгэх захирал |
|
Ш. Базаррагчаа Ремикон ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга |
|
Х. Ганхуяг Ремикон ХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
Б. Амарсанаа Ремикон ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
К. Сын Квон Ремикон ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Ц. Дашдондог Ремикон ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Б. Лхагвадорж Ремикон ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Н. Золбоо Ремикон ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |