|
Монголын интернет үйлчилгээ үзүүлэгч компаниудыг тэргүүлэгч Миком ХХК нь харилцаа холбооны салбарын анхдагч МЦХ ХК-тай нэгдэв. Үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын бүх дүүрэгт Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг нээв. Утасгүй холбооны f-Zone үйлчилгээний хэрэглэгчдэд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх SMS-broadcasting үйлчилгээг нэвтрүүлсэн ба мөн бүх үүрэн операторуудын хэрэглэгчидтэй мессэж солилцдог боллоо.
Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Суурин холбооны дараа үеийн дэвшилтэт технологийн NGN-ийн NP /number portability/ үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгч шилжих хөдөлгөөн хийхдээ өөрийн суурин утасны дугаараа дүүрэг харгалзахгүй авч явах боломжтой боллоо. ХААН банкны бүх салбаруудаар МЦХ ХК-ийн бүх төрлийн урьдчилсан төлбөрт картуудыг борлуулж эхлэв. Улаанбаатар хотод ашиглалтадорсон болон орж байгаа томоохон хороолол, барилгуудын холбоожилтын асуудлыг /шилэн ккабел MSAN станцаар/ шийдэн ажиллаж эхлэв.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
|
|
|
|
|
|
|