• Дулааны 4-р цахилгаан станц ХК
Танилцуулга
“ДЦС-4” ТӨХК-ийн суурийг 1979 онд тавьж, 1983 онд эхний агрегат, 1987 онд төслийн буюу 380 МВт-ын хүчин чадлаар ашиглалтанд орж улмаар 1988-1990 онуудад 160 МВт-ын, 2007, 2009 онд 2 x 20 МВт-ын, 2012-2014 онд 120 МВт-ын өргөтгөл хийгдэн, нийт 700 МВт-ын цахилгаан эрчим хүчний, 1373 Гкал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.   Суурилагдсан тоноглолын техникийн үзүүлэлтүүд Станцын төрөл, ангилал: Хөндлөн холбоос бүхий 8 зуух, 7 турбинтэй цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх схемтэй; Уурын генератор: Цагт 500 тонн өндөр параметртэй (140 кгс/см2, 560оС) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 4 зуух, цагт 420 тонн өндөр параметртэй (140 кгс/см2, 560оС) уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-420-140-10С (ОХУ) маркын 4 зуух; Уур...Дэлгэрэнгүй
ын турбин: Цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 175 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-100-130 (ОХУ) маркийн зөвхөн дулаацуулгын (отбор) авлагатай 3 турбин, цагт 100 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 2 турбин, мөн цагт 80 МВт цахилгаан эрчим хүч, 220 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай ПТ-80-130 (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин, цагт 120 МВт цахилгаан эрчим хүч, 188 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Т-120/130-130-8МО (ОХУ) маркийн үйлдвэрийн болон дулаацуулгын (отбор) авлагатай 1 турбин; “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71,2 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 52,1 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.   Тус үйлдвэрийн харъяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц мөн түүнчлэн ахуй үйлчилгээний, инженерийн, лаборатори туршилтын төв зэрэг 66,7 га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг. 2001 оны 8-р сараас Төрийн өмчийн Хувьцаат Компани болж, хувьцааны 41 хувийг ТЭХЯам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшиж байна.   Үйлдвэрлэл, технологийн 6 цех, механик боловсруулалтын 1 цех, Үйлдвэрлэлийн, Засварын, Судалгаа Хөгжлийн гэсэн техникийн 3 алба, Захиргаа хүний нөөцийн алба, Хяналтын алба, Борлуулалт, маркетингийн алба гэсэн захиргааны 3 алба, Худалдан авах ажиллагааны, Эдийн засгийн, Санхүү тайлан бүртгэлийн, Нийгэм ахуйн гэсэн 4 хэлтэс, Цехийн эмнэлэг, Зоогийн газар, Авто аж ахуй гэсэн нэгжүүдийн зохион байгуулалттай үйл ажиллагааны холимог бүтэцтэй ажил үйлчилгээ явуулдаг.   2014 оны байдлаар нийт 1492 ажиллагсадтай байгаагийн 283 инженер техникийн ажилтан байна.
Үйл явдлын мэдээ
Өнгөрсөн онд тус станцын өргөтгөлийн ажил хийгдэж, өөрийн хүчин чадлаа 25 хувиар, улсын эрчим хүчний нийт чадлыг 13.5 хувиар өсгөжээ.
Бусад үйл явдлын мэдээ
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм