• Багануур ДЦС ХК
  • Үйл ажиллагааны чиглэл

 

Үйл ажиллагаа:

 

Тус цахилгаан станц нь

  • Цахилгаан үйлдвэрлэх
  • Дулаан үйлдвэрлэх
  • Дулаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • Дулаанаар зохицуулалттай хангах

 

тусгай зөвшөөрөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол улсын эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажиллаж байна.

 

Станц нь технологийн хэрэглээний усыг Нисэх Сонгиноны районд байрлах өөрийн худгуудаас, нүүрсийг дан ганц Багануурын уурхайгаас хүлээн авч хэрэглэдэг. Дунд болон өндөр даралтын зуухнуудад хэт ханасан уурыг боловсруулан, турбингенераторт өгч, цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн35/110 киловольтын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний систем ба 6 киловольтын шугамаар хэрэглэгчдэд нийлүүлж байна. Дулаацуулгын улиралд Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд 7000 тн усыг халаан өгч байна. Мөн хүнс, ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэлийн АПУ, Атар өргөө, Витавит инвест, Говь, Улаанбаатар хивс, Кашмир холдинг, Мон ит булигаар, Суурь, Хөнгөн бетон зэрэг 88 үйлдвэр, аж ахуйн газруудыг технологийн уураар ханган ажиллаж байна.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм