• Албан журмын даатгагчдын холбоо ХХК
  • Танилцуулга

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО

         Албан журмын даатгагчдын холбоо нь “Жолоочийн даатгалын тухай” хуулийн  хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, гишүүн даатгагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тус хуулийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, чадавхийг бэхжүүлэх, олон нийтэд албан журмын даатгалын талаар мэдлэг олгох, мэдээллийг түгээх зорилго бүхий үйл ажиллагаа явуулна. Үүний тулд дараах мэргэжлийн боловсон хүчинтэй удирдлагын нэгжүүд ажиллаж байна.

Даатгалын сан

                  Даатгалын сан нь жолоочийн даатгалын санг бүрдүүлэх,  нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлaх, даатгагч, даатгуулагч нарт заавар зөвлөгөө өгөх болон албан журмын даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллаж байна. Албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах, холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгаа шинжилгээний ажил явуулах, мэргэжлийн ном, сэтгүүл, танилцуулга, гарын авлагыг хэвлэн нийтлүүлэх, холбооны үйл ажиллагааг нийтэд таниулах, даатгалын тохиолдлыг бууруулах, албан журмын даатгалын сургалт, сурталчилгаа явуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Шуурхай алба

    Холбооны шуурхай алба нь жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дуудлагын ажилтанг ажиллуулах, даатгалын тохиолдлын газар дээр шуурхай очиж үзлэг хийх, тэмдэглэл үйлдэх, даатгалын тохиолдол болсныг баримтжуулах, даатгагч, жолоочийн даатгалын сангаас хохирогчид нөхөн төлбөрийг үнэн зөв, шуурхай олгох боломжийг бүрдүүлж ажиллана. Шуурхай алба нь ажлын байртай, даатгалын тохиолдлын дуудлагыг хуанлийн бүх хоногт 24 цагийн турш хүлээн авах байнгын ажиллагаатай утастай, даатгалын тохиолдлыг тодорхойлж, баримтжуулахад шаардлага хангасан техник хэрэгсэл‚ орон тооны ажилтнуудтай, даатгалын тохиолдлын дуудлагад хүрч ажиллах “Шуурхай алба” гэсэн таних тэмдэг бүхий автомашинтай байна.

Мэдээллийн сан

                   Мэдээллийн сан нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдээллийн санг үүсгэх, ашиглагдах програм хангамжуудыг боловсруулах, нэвтрүүлэх, тасралтгүй үйл ажиллагааг хангах, нууцлал аюулгүй байдлыг хангах, боловсронгуй болгох хөгжүүлэх болон мэдээллийн сангийн системүүдийн ажиллах техник тоног төхөөрөмж, тусгай сүлжээнүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Захиргаа хуулийн хэлтэс

               Захиргаа хуулийн хэлтэс нь жолоочийн даатгалын тухай хууль сурталчилж сургалт зохион байгуулах, даатгалын сан, мэдээллийн сан болон даатгалын сангийн шуурхай албадын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, зохион байгуулах, хөдөлмөрийн дотоод журам мөрдүүлэх хяналт тавих, шуурхай алба, даатгалын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгүй болгох, нөхөн олговорыг тооцож олгох, эргүүлэн нэхэмжлэхтэй холбоотой хууль зүйн үндэслэлийг хянан үзэж гэрээ байгуулах, төлбөрийг барагдуулах, гадаад дотоод харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх зэрэг захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Э. Батболд Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Анхбаяр Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Т. Батзул Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Э. Ганхүү Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ү. Зоригтбаатар Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Мандуул Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

М. Мөнхбаяр Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Цолмонгэрэл Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ч. Ганзориг Албан журмын даатгагчдын холбоо ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн