Танилцуулга
"Улаанбаатар хотын даатгал" ХХК нь НИТХ-ын тогтоол, Сангийн сайдын зөвшөөрөлтэйгээр 2002 оны 05-р сарын 22-ны өдөр анх үүсгэн байгуулагдаж, нийслэл хотын эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг хүлээн, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний даатгалын компани юм. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчний эгнээндээ нэгтгэсэн манай компани нь байгууллага бүрт тохирсон эрсдэлийн цогц шийдлийг санал болгож, санхүүгийн тогтвортой байдлаа хангаж ажиллахад нь туслах зорилготойгоор харилцагчдынхаа итгэл найдварыг даан ажиллаж байна.
"Улаанбаатар хотын даатгал" ХХК-ийн хамт олон
Манай компанийн бусад арилжааны даатгалын компаниудаас ялгагдах гол онцлог нь Нийслэлийн засаг даргын чиг үүргийн нэг хэсэг "Эдийн засаг, нийгмийн зорилтот хөтөлбөр&q...
Дэлгэрэнгүйuot;-ийг биелүүлэхэд тодорхой үүрэг хүлээн нийслэлчүүдийн амар амгалан аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдагт оршино. Үүний тод жишээ нь анхны бичил даатгалын бүтээгдэхүүн болох "Орон сууц эзэмшигчийн хариуцлага, эд хөрөнгө"-ийн даатгалыг 2005 онд нэвтрүүлж өнөөг хүртэл даатгуулагч, нийслэлийн айл, өрх иргэдийнхээ итгэлийг хүлээн, эрсдэлийг хамгаалан ажиллаж ирлээ.
Өнөөдрийн байдлаар бид Улаанбаатар хотод 2, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Өмнөговь аймагт тус бүр 1, нийт5 салбараар дамжуулан орон тооны 30, орон тооны бус 50 орчим ажиллагсадтайгаар даатгалын үйлчилгээг иргэд, байгууллагуудад хүргэн ажиллаж байна.
Бид СЗХ-ноос зөвшөөрөгдсөн даатгалын хэлбэрүүдээс Гэнэтийн ослын, Хөрөнгийн, Авто тээврийн хэрэгслийн, Жолоочийн хариуцлагын, Ачаа тээврийн, Хариуцлагын даатгалаар тусгай зөвшөөрөл авч иргэд байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.
Манай компани СЗХ-ны 2013 оны 07-р сарын 17-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан "Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам"-д заасны дагуу төлбөрийн чадварын зохистой харьцаа, төлбөрийн чадварын хязгаарыг улирал бүр тогтмол ханган, дүрмийн сангийн хэмжээг байнга нэмэгдүүлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.