• Тэнгэр даатгал ХХК
  • Танилцуулга

Тэнгэр даатгал компани нь Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон Петровис компанийн хөрөнгө оруулалттайгаар 2001 онд байгуулагдсан.

 

Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани юм.

 

Харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилласнаар харилцагчдын итгэл, найдварыг бүрэн хүлээж, хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэхэд чиглэсэн хамгийн сайн засаглалтай даатгалын салбар дахь тэргүүлэгч компанийн нэг юм. Тэнгэр даатгал ХХК нь санхүүгийн ил тод үйл ажиллагаатай, нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны цар хүрээ, үр дүнд суурилсан удирдлага, сайн засаглалыг баримтлагч зэргээрээ Монголын даатгалын зах зээлд тэргүүлсээр байх болно.

 

2013 оноос Тэнгэр Санхүүгийн нэгдэл 100 хувийн хөрөнгө оруултыг хийснээр компанийн бизнесийн байр суурийг улам ихээр бэхжүүлэх, даатгуулагч, иргэд, харилцагч байгууллагад банк санхүү, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цогц хэлбэрээр шинэ шатанд хүргэхэд томоохон түлхэц болоод зогсохгүй Монголын санхүүгийн салбарт шинэ жишгийг нэвтрүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх болно.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Г. Цэвэгжав Тэнгэр даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Дэлгэржаргал Тэнгэр даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Амартүвшин Тэнгэр даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

П. Эрдэнэжаргал Тэнгэр даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ё. Мацуока Тэнгэр даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн