• Монре даатгал ХХК
Танилцуулга
“Монре Даатгал” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монголын даатгалын ууган компаниудын нэг юм. Манай компани нь Монгол улсад арилжааны даатгалын зах зээл шинэ шатанд үүсэж хөгжхөд томоохон хувь нэмэр оруулан, өөрийн орны онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ Улаанбаатар хотын 5, орон нутгийн 9 салбараараа дамжуулан 40 гаруй үндсэн ажилтан, 180 гаруй төлөөлөгчөөр иргэд, байгууллагад хүргэн ажиллаж байна. Бид иргэд болон байгууллагуудад эрсдлээ зөв тодорхойлж оновчтой удирдан, санхүүгийн тогтвортой байдлаа хангаж ажиллахад нь туслах зорилгоор харилцагч бүрийн онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулан санал болгодог.   Манай компани байгуулагдсан цагаасаа хойш дотоод болон гадаадын төрөл ...Дэлгэрэнгүй
бүрийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд байнга оролцож ирсэн бөгөөд 2012 оноос Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Малын Индексжүүлсэн Даатгал”-ын төсөлд шалгарч, орон нутаг дахь салбаруудаараа дамжуулан Малын эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнийг борлуулж байна. 2015 оны байдлаар манай компани 32,800 орчим иргэн, 1650 орчим байгууллагуудад даатгалын үйлчилгээ үзүүлж байнгын харилцаатай хамтран ажиллаж байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

У. Сийлэн Монре даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга

Р. Туяацэцэг Монре даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

П. Ганзориг Монре даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Найдлаа Монре даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Л. Бямбаа Монре даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн